A-
A
A+

Иргэн, аж ахуй нэгж

Зээлийн мэдээллийн санд иргэн, аж ахуй нэгжийн банк, банк бус санхүүгийн байгууллага, хадгаламж зээлийн хоршоо болон бусад байгууллагын өмнө хууль, гэрээгээр хүлээсэн зээл, төлбөрийн талаарх дараах мэдээлэл хадгалагддаг.

  • Иргэний овог, нэр/ Аж ахуй нэгжийн оноосон нэр;
  • Регистрийн дугаар;
  • Анх олгосон зээлийн хэмжээ;
  • Валютын нэр;
  • Зээл олгосон , төлөгдөх огноо;
  • Эргэн төлөх хуваарь;
  • Зээл, төлбөрийн үлдэгдэл;
  • Зээлийн ангилал;
  • Барьцаа хөрөнгийн мэдээлэл;
  • Батлан даагч буюу Хамтран зээлдэгчийн мэдээлэл;
  • Мэдээлэл нийлүүлэгч буюу Зээл олгосон байгууллагын нэр;

Зээлийн ангилал


Зээл, төлбөрийн төлөгдөх хугацаа хэтэрсэн хоногоос хамааруулан дараах байдлаар ангилна.

  • Хэвийн: Хугацаа хэтрэлтгүй*;
  • Хугацаа хэтэрсэн: 1-90 хоног хэтэрсэн;
  • Хэвийн бус: 91-180 хоног хэтэрсэн;
  • Эргэлзээтэй: 181-360 хоног хэтэрсэн;
  • Муу: 361 хоногоос дээш хугацаагаар хэтэрсэн;

* Зөвхөн арилжааны банкны зээлийн хувьд банкнаас үзүүлэх санхүүгийн дэмжлэггүйгээр хугацаа хэтэрсэн өдрөөс хойш иргэний 15 хоног, аж ахуй нэгжийн 30 хоногт багтаан эргэн төлөх боломжтой талаар банкны зүгээс дүгнэсэн зээлийг хэвийн ангилалд бүртгэж болно.


Мэдээлэл нийлүүлэгч


Зээлийн мэдээллийн санд дараах байгууллагууд иргэн, аж ахуй нэгжийн зээл, төлбөрийн үүргийн талаарх мэдээллийг нийлүүлдэг.

  • Банк;
  • Банк бус санхүүгийн байгууллага;
  • Хадгаламж зээлийн хоршоо;
  • Зээлийн батлан даалтын сан;
  • Монголын ипотекийн корпораци;
  • Төрийн яам, агентлагуудын дэргэдэх сангууд;
  • Лизинг, даатгалын компаниуд;
  • Харилцаа холбооны компаниуд;
  • Нийгмийн даатгалын ерөнхий газар;

Зээлийн лавлагаа, санал хүсэлт


Иргэн, аж ахуй нэгж өөрийн зээлийн лавлагааг харилцдаг банк, санхүүгийн байгууллагын төв дээрх зээлийн мэдээлэл хариуцсан ажилтнаас өөрийн биеээр бичиг баримттайгаа очиж авна.

Арилжааны банкны зээлийн мэдээлэл хариуцсан ажилтнуудтай холбоо барих мэдээлэл:

  • Ариг банк: ХУД, Их Хуралдай Бизнес төв 13-н давхарт, 7013-3060
  • Богд банк: ЧД, Сүхбаатарын талбайн баруун талд Бодь цамхаг, 4 давхарт, 7577-1199
  • Голомт банк: СБД, Хүүхдийн ордны урд, Парк плейс оффис 12 давхарт, 7575-1111 (1270)
  • Капитрон банк: СБД, Улсын циркийн зүүн талд Капитрон банк, 11-328373 (1081)
  • Төрийн банк: ЧД, Цэцэг төвийн зүүн талд, Төрийн банк 11-310103
  • Тээвэр хөгжлийн банк: СБД, Шангри-Ла оффис, 15 давхарт, 7716-9999
  • Үндэсний хөрөнгө оруулалтын банк: СБД, Улсын циркийн зүүн талд ҮХО банк, 7575-7070
  • Хаан банк: ХУД, Энхтайваны гүүрний урд, Хаан банк цамхаг 11-332333 (4979)
  • Хас банк: Соёлын төв өргөөний ард, Хас банкны төв байр 4 давхарт, 7577-1888 (812)
  • Худалдаа хөгжлийн банк: СБД, Сэнтрал тауэрын урд ХХБ, 11-331245 (1780)
  • Чингис хаан банк: СБД, Баянгол зочид буудлын урд, Гэрэгэ тауэр 4 давхарт, 7510-5555
  • М банк: Сүхбаатар дүүрэг, 8-р хороо, Сүхбаатарын талбай, Сентрал Тауэр, 1800-2929

Санал хүсэлт:

- Иргэн, аж ахуй нэгж өөрийн зээлийн мэдээлэлтэй холбоотой санал хүсэлтээ тухайн мэдээллийг нийлүүлсэн байгууллагын зээлийн мэдээлэл хариуцсан ажилтанд бичгээр гаргана.

- Банк бус санхүүгийн байгууллага болон Хадгаламж зээлийн хоршоотой холбоотой өргөдөл, гомдлыг Санхүүгийн зохицуулах хороонд бичгээр гаргана.