A-
A
A+

Ханшийн статистик

Монголбанк 2010 оны 12 дугаар сарын 07-ны өдрөөс Валютын зохицуулалтын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасны дагуу Монголбанкны Ерөнхийлөгчийн баталсан “Гадаад валютын арилжааны мэдээ гаргах журам”, “Төгрөгийн гадаад валюттай харьцах ханш тооцож, зарлах заавар”-ыг тус тус мөрдлөг болгон тухайн өдрийн албан ханшийг тооцон олон нийтэд зарлаж байна. Энэхүү албан ханш нь дараагийн өдрийн хаалтын ханш зарлагдах хүртэл эдийн засгийн харьяат болон харьяат бусын гадаад валютаар олсон орлого, шүүх, гаалийн тооцоо, импортын барааны хилийн үнийг төгрөгт шилжүүлэн гаалийн болон бусад татвар ногдуулах хэмжээг тодорхойлох болон нягтлан бодох бүртгэлд мөрдлөгө болгоно.

Жишээлбэл: 2010 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн санхүүгийн тайлан гаргахдаа гадаад валют, түүгээр илэрхийлэгдсэн авлага, өр төлбөрийн үлдэгдлийг 2010 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн Монголбанкнаас зарласан хаалтын ханшид, 2011 оны 1 дүгээр сарын 3-ны өдрийн санхүүгийн тайланг 2010 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн Монголбанкнаас зарласан ханшид үндэслэж төгрөгт шилжүүлэн бүртгэх нь зүйтэй.

Харин Монголбанкнаас зарласан албан ханшийг арилжаа хийх сонирхол илэрхийлсэн ханш хэмээн ойлгох нь буруу болно.

Монголбанкнаас зарласан тухайн өдрийн ханш

Монголбанкнаас зарласан ханшийн хөдөлгөөн

Монголбанкнаас зарласан ханшийн сарын дундаж хөдөлгөөн

Төгрөгийн нэрлэсэн болон бодит үйлчилж буй ханшийн индекс (NEER, REER) /сараар/