A-
A
A+

Муу мөнгөн тэмдэгт

МӨНГӨН ТЭМДЭГТ ЯЛГАХ ҮНДСЭН СТАНДАРТ

1.2. Дор дурдсан шинж бүхий мөнгөн дэвсгэртийг “МУУ”-д тооцож, гүйлгээнд гаргахгүй.

1.2.1. Хиртэлт

Их хэмжээгээр хиртсэн, өнгө зүсээ алдсан буюу мөнгөн дэвсгэртийн нүүр болон ар талын аль нэгийнх нь гадаргуу хэсгийн үзэгдэх дүрсний тод байдал 50-аас дээш хувийн хиртэлттэй.

1.2.2. Толбо

Нэг болон түүнээс дээш хэсэгт аль нэгийнх нь эзлэх талбайн хэмжээ 81мм2-аас их будаг, тос, бэх гэх мэтийн толботой болсон.

1.2.3. Зураг, бичээс

Мөнгөн дэвсгэрт дээр арилдаггүй үзэг, балаар 225мм2 -аас дээш хэмжээтэй тоо, үсэг бичиж тэмдэглэсэн болон дүрс зурсан.

1.2.4. Будаг дүрсний бүдгэрэлт

Мөнгөн дэвсгэрт бүхэлдээ болон зарим хэсэгт будаг, дүрс нь бүдгэрсэн, хамгаалалтын таних тэмдэг нь арилсан, эсвэл гэмтсэн, элэгдэж зөөлөрсөн  (Тухайлбал: химийн бодисын хүчтэй нөлөөнд орсон болон угаагдсан мөнгөн дэвсгэрт)

1.2.5. Урагдалт

Мөнгөн дэвсгэртийн аль нэг хэсэгт доорх хүснэгтэд заасан хэмжээнээс илүү урагдалт үүссэн:

Урагдалтын тоо

1 урагдалтын урт

1 төгрөг – 100 төгрөг

500 төгрөг - 20000 төгрөг

Аль нэг хэсэгт

25мм

36мм

2 өөр хэсэгт

12мм

18мм

3 болон түүнээс дээш хэсэгт

7,1мм

10мм

1.2.6. Цоорхой

Нэг болон түүнээс дээш хэсэгт аль нэгийнх нь эзлэх талбайн  хэмжээ 20мм2-аас их хэмжээгээр цоорсон.

1.2.7. Зах ирмэгийн сэтрэлт, урагдалт

  1. Мөнгөн дэвсгэртийн гуравны хоёроос дээш хэсэг нь байгаа боловч өргөнөөс эсвэл уртаас 2мм-ээс их хэмжээгээр туушдаа тасарсан.
  2. Зах ирмэгийн нэг болон түүнээс дээш хэсэгт талбайн  хэмжээгээрээ 20мм2-аас их хэмжээгээр сэтэрч тасарсан. 

1.2.8. Булангийн сэтрэлт, тасралт

Мөнгөн дэвсгэртийн урагдаж тасарсан булангийн богино талын урт 16.1мм-ээс их, талбайн хэмжээ нь 130мм2-аас их бол.

1.2.9. Наалт

Цавуу болон туузан наалт доорх хүснэгтэд заасан хэмжээнээс илүү байвал:

Цавуу болон туузан наалт

Өргөн

Урт

1 төгрөг – 100 төгрөг

500 төгрөг - 20000 төгрөг

1 хэсэгт наасан

17мм

30мм

40мм

2 өөр хэсэгт наасан

17мм

12мм

20мм

3 болон түүнээс дээш хэсэгт

17мм

10мм

12мм

1.2.10. Үрчийлт

Мөнгөн дэвсгэртийн эдэлгээг муутгах газар хадгалсан, олон дахин нугалж, базсан.

1.2.11. Шатсан

Мөнгөн дэвсгэрт ямар нэг хэмжээгээр галд шатсан, түлэгдэж харласан.

Монголбанк нь “муу” мөнгөн тэмдэгтийг нэрлэсэн үнээр нь шинэ мөнгөн тэмдэгтээр сольдог.