Төв банк (Монголбанк)-ны тухай хууль
Монгол Улсын хэмжээнд төрийн мөнгөний бодлогыг боловсруулах, хэрэгжүүлэх эрх бүхий байгууллагыг Монгол Улсын Төв Банк гэнэ. Мөн Монгол Улсын Төв Банкийг Монголбанк гэж нэрлэх бөгөөд үндсэн зорилго, бүтэц, чиг үүргийг нарийвчлан тогтоож, түүний үйл ажиллагаа, хариуцлагын тусгасан хууль юм.
Үндэсний төлбөрийн системийн тухай хууль
Энэхүү хуулиар Монгол Улсын үндэсний төлбөрийн системийг удирдах, зохион байгуулах, зохицуулах, хяналт тавихтай холбогдсон харилцааг зохицуулдаг бөгөөд Монголбанк нь үндэсний төлбөрийн систем, түүний үйл ажиллагааг удирдан зохион байгуулж, зохицуулахтай холбогдсон бүрэн эрхийг хэрэгжүүлдэг.
Хууль
Дүрэм, журам
Тушаал, шийдвэр