Төв банк нь банкны системийн нөөцийн эрэлт, нийлүүлэлтийг мөнгөний бодлогын хэрэгслүүдээр дамжин удирдаж, эцсийн зорилтоо ханган ажилладаг. Төв банкууд мөнгөний бодлогыг хэрэгжүүлэхдээ заавал байлгах нөөц, нээлттэй захын үйл ажиллагаа, байнгын хэрэгслүүд болон бусад хэрэгслүүдийг ашигладаг. Үүнээс заавал байлгах нөөц нь банкны систем дэх нөөцийн эрэлтэд нөлөөлөх зорилготой хэрэгсэл, харин үлдсэн бүлэг хэрэгслүүд нь нөөцийн нийлүүлэлтэд нөлөөлөх зорилго бүхий хэрэгслүүд юм.