A-
A
A+

Дурсгалын 20000 төгрөгийн дэвсгэрт

Монгол Улсын Төв банкны тухай хуулиар Монголбанк нь Улсын Их Хурлаас баталсан хэв загварын дагуу Монгол Улсын мөнгөн тэмдэгт, дурсгалын мөнгөн тэмдэгтийг гүйлгээнд гаргах онцгой эрх эдэлдэг. Монголбанк нь хуулиар олгогдсон энэхүү онцгой эрхийнхээ хүрээнд мөнгөн тэмдэгтийг гүйлгээнд гаргах, гүйлгээнээс татах, зохистой бүтцийг хангах, шинээр хэвлүүлэх, тээвэрлэх, хадгалах, мөнгөн тэмдэгтийн нөөцийг бий болгох, төгрөгийг хуурамчаар үйлдэх явдлыг багасгах, зогсоох зорилгоор мөнгөн тэмдэгтийн хамгаалалтын элементийг сайжруулах ажлуудыг тогтмол хийдэг. Их Монгол улс байгуулагдсаны 800 жилийн ойд зориулсан “Great Mongol State 800 years” гэсэн бичигтэй дурсгалын 20000 төгрөгийн дэвсгэртийг 2006 онд гаргаж байв.