A-
A
A+

Банкны салбарын мөнгө угаах, террроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх үйл ажиллагаа

Хяналт шалгалтын газрын Мөнгө угаахтай тэмцэх хэлтэс нь Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хууль, Үй олноор хөнөөх зэвсэг дэлгэрүүлэх болон терроризмтой тэмцэх тухай хуулиар хүлээсэн үүргээ банк хэрхэн биелүүлж буйд хяналт тавих, хуулийн хэрэгжилтийг хангуулах, банкны мөнгө угаах терроризмыг болон үй олноор хөнөөх зэвсэг дэлгэрүүлэхийг санхүүжүүлэхтэй тэмцэх үйл ажиллагаанд эрсдэлд суурилсан хяналт шалгалтыг дараах байдлаар хэрэгжүүлдэг. Үүнд:

  • Банкны бүтэц зохион байгуулалт, бүтээгдэхүүн үйлчилгээ, тэдгээрийг харилцагчид хүргэх арга хэлбэр болон үйл ажиллагааны цар хүрээтэй уялдуулан банкны мөнгө угаах терроризмыг болон үй олноор хөнөөх зэвсэг дэлгэрүүлэхийг санхүүжүүлэхтэй тэмцэх үйл ажиллагаанд өртөх бизнесийн эрсдэлийг тооцох.
  • Банкны мөнгө угаах терроризмыг болон үй олноор хөнөөх зэвсэг дэлгэрүүлэхийг санхүүжүүлэхтэй тэмцэх дотоод хяналтын тогтолцоо, бүтэц, үр дүнтэй байдлын үнэлгээг хийх.
  • Банкны бизнесийн үйл ажиллагаанаас үүсэж болзошгүй эрсдэл болон хяналтын тогтолцооны үнэлгээг нэгтгэн мөнгө угаах терроризмыг болон үй олноор хөнөөх зэвсэг дэлгэрүүлэх үйл ажиллагаанд өртөх эрсдэлийн нэгдсэн үнэлгээг хийж, газар дээрх шалгалтын чиглэл, хамрах хүрээ, давтамжийг тодорхойлох.
  • Банкны мөнгө угаах терроризмыг болон үй олноор хөнөөх зэвсэг дэлгэрүүлэхийг санхүүжүүлэхтэй тэмцэх үйл ажиллагаа, санхүүгийн хоригийн хэрэгжилтэд эрсдэлд суурилсан газар дээрх хяналт шалгалтыг хийж, илэрсэн зөрчил, дутагдалд хариуцлага тооцох, зөрчил дутагдлыг арилгуулах, зайнаас хяналт тавих хүрээнд эрсдэлийн үнэлгээг шинэчлэх, үүрэг даалгаврын биелэлтийг хангуулах.
  • Банкны мөнгө угаах, терроризмыг болон үй олноор хөнөөх зэвсэг дэлгэрүүлэхийг санхүүжүүлэхтэй тэмцэх үйл ажиллагаанд тавигдах шаардлага, олон улсын стандарт, зохицуулалтын арга хэлбэрийг судалж нэвтрүүлэх, соён гэгээрүүлэх.
  • Шаардлагатай тохиолдолд Санхүүгийн мэдээллийн алба, Санхүүгийн зохицуулах хороотой хамтран банкны нэгдлийн оролцогчийн мөнгө угаах, терроризмыг болон үй олноор хөнөөх зэвсэг дэлгэрүүлэхийг санхүүжүүлэхтэй тэмцэх үйл ажиллагаанд нэгдсэн хяналт шалгалт хийх.

Үйл ажиллагаандаа дараах хууль, журмыг мөрдөн ажиллаж байна:

Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хууль ЭНД

Үй олноор хөнөөх зэвсэг дэлгэрүүлэх болон терроризмтой тэмцэх тухай хууль ЭНД

Мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхээс урьдчилан сэргийлэх үйл ажиллагааны журам ЭНД

Банкны мөнгө угаах, терроризмыг болон үй олноор хөнөөх зэвсэг дэлгэрүүлэхийг санхүүжүүлэхтэй тэмцэх үйл ажиллагаанд зайнаас хяналт тавих журам ЭНД

Банкны мөнгө угаах, терроризмыг болон үй олноор хөнөөх зэвсэг дэлгэрүүлэхийг санхүүжүүлэхтэй тэмцэх үйл ажиллагаанд газар дээрх хяналт шалгалт хийх журам ЭНД