A-
A
A+

Төв банкны тухай хууль

НЭГДҮГЭЭР БҮЛЭГ

4 дүгээр зүйл. Монголбанкны үндсэн зорилт

1. Монголбанкны үндсэн зорилт нь үндэсний мөнгөн тэмдэгт-төгрөгийн тогтвортой байдлыг хангахад оршино.

5 дугаар зүйл.Монголбанкны үйл ажиллагааны чиглэл

1.Монголбанк энэ хуулийн 4 дүгээр зүйлд заасан зорилтыг хэрэгжүүлэхдээ дараахь чиглэлийн үйл ажиллагааг эрхэлнэ:

1/мөнгөн тэмдэгт гүйлгээнд гаргах, зохицуулах;

ХОЁРДУГААР БҮЛЭГ

Монгол Улсын мөнгөн тэмдэгт

6 дугаар зүйл. Мөнгөн тэмдэгт гүйлгээнд гаргах онцгой эрх

1. Монголбанк Монгол Улсын мөнгөн тэмдэгтийг гүйлгээнд гаргах онцгой эрх эдэлнэ.

2. Мөнгөн тэмдэгт хуурамчаар үйлдэх, хуурамч мөнгөн тэмдэгт гүйлгээнд гаргахыг хориглоно.

7 дугаар зүйл. Мөнгөн тэмдэгтийн нэгж,хэлбэр

1. Монгол Улсын мөнгөн тэмдэгтийн албан ёсны нэгж нь төгрөг мөн. Нэг төгрөг зуун мөнгөтэй тэнцэнэ.

2. Монгол Улсын мөнгөн тэмдэгт нь цаасан дэвсгэрт болон зоосон хэлбэртэй байна. Монгол Улсын мөнгөн тэмдэгтийн хэв загварыг Улсын Их Хурал батална.

8 дугаар зүйл. Төлбөрийн хууль ёсны хэрэгсэл

1. Монголбанкнаас гүйлгээнд гаргасан төгрөг нь өөрийн нэрлэсэн дүнгээрээ Монгол Улсын нутаг дэвсгэрт бүх төлбөр тооцоонд хэрэглэгдэх төлбөрийн хууль ёсны хэрэгсэл мөн.

2.Төгрөгийг орлох төлбөрийн бусад хэрэгслийг Монголбанкны зөвшөөрлөөр төлбөр тооцоонд хэрэглэнэ.

/Энэ хэсгийг 2017 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/

9 дүгээр зүйл. Мөнгөн тэмдэгттэй холбогдсон Монголбанкны үйл ажиллагаа

1. Монголбанк мөнгөн тэмдэгт гүйлгээнд гаргах, гүйлгээнээс татах замаар гүйлгээнд байгаа мөнгөн тэмдэгтийн зохистой бүтцийг хангах үйл ажиллагаа явуулна.

2. Монголбанк мөнгөн тэмдэгт үйлдвэрлэх, тээвэрлэх, хадгалах,түүний нөөцийг бий болгох, хүчин төгөлдөр эсэхийг тодорхойлох, гэмтэж муудсаныг солих, устгах ажлыг эрхлэн зохион байгуулна.

3. Гэмтэж муудсан мөнгөн тэмдэгт солих журмыг Монголбанк тогтооно. Монголбанкны зөвшөөрөлгүйгээр мөнгөн тэмдэгт устгахыг хориглоно.

91дүгээр зүйл.Мөнгөн тэмдэгтийг хуурамчаар үйлдэхтэй тэмцэх

  1. Мөнгөн тэмдэгтийн хуурамч эсэхийг Монголбанк тогтооно.
  2. Хуурамч мөнгөн тэмдэгтийг Монголбанк устгана.
  3. Мөнгөн тэмдэгтийн хуурамч эсэхийг тогтоох, хуурамч буюу хуурамч байж болзошгүй мөнгөн тэмдэгтийн талаархи мэдээллийг хүлээн авах, хуурамч мөнгөн тэмдэгтийг устгахтай холбогдсон журмыг Монголбанк тогтооно.

/Энэ зүйлийг 2010 оны 1 дүгээр сарын 28-ны өдрийн хуулиар нэмсэн/