A-
A
A+

Монголбанкны тухай

"Монголбанкны үндсэн зорилт нь үндэсний мөнгөн тэмдэгт-төгрөгийн тогтвортой байдлыг хангахад оршино."

Монгол Улсын хэмжээнд төрийн мөнгөний бодлогыг хэрэгжүүлэх эрх бүхий байгууллагыг Монгол Улсын Төв Банк гэнэ. Монгол Улсын Төв Банкийг Монголбанк гэж нэрлэнэ. Монголбанкны төв нь Монгол Улсын нийслэлд байрлана. Монголбанк нь төрөөс үүсгэн байгуулсан хуулийн этгээд бөгөөд тогтоосон загвараар хийсэн тамга,тэмдэг, албан бичгийн хэвлэмэл хуудас хэрэглэнэ. Монголбанкны үндсэн зорилт нь үндэсний мөнгөн тэмдэгт-төгрөгийн тогтвортой байдлыг хангахад оршино. Монголбанк өөрийн үндсэн зорилтын хүрээнд санхүүгийн зах зээл, банкны тогтолцооны тогтвортой байдлыг хангах замаар үндэсний эдийн засгийн тэнцвэртэй хөгжилд дэмжлэг үзүүлнэ.

Төв банк/Монголбанк/-ны тухай хуульд заасан өөрийн зорилтыг биелүүлэхийн тулд дараах чиглэлээр үйл ажиллагаа эрхэлнэ:

Мөнгөн тэмдэгт гүйлгээнд гаргах

Мөнгөний бодлогыг боловсруулж, хэрэгжүүлэх

Засгийн газрын санхүүгийн зуучлагчийн үүрэг гүйцэтгэх

Банкны үйл ажиллагаанд хяналт тавих

Банк хоорондын төлбөр тооцоог зохион байгуулах

Гадаад валютын улсын нөөцийг эзэмшиж, удирдах

Бидний тухай