Төв банк мөнгөний бодлогыг хэрэгжүүлэх хүрээнд нээлттэй захын үйл ажиллагаагаар дамжуулан мөнгөний захад нөөц нийлүүлэх болон татаж байдаг. Үүнд:
- БХЗ-аас нөөц татах хэрэгсэл: 1 хүртэл жилийн хугацаатай ТБҮЦ гаргах;
- БХЗ-д нөөц нийлүүлэх хэрэгсэл: 7 хүртэл хоногийн хугацаатай репо арилжааг зарлах
Нөөц татах буюу төв банкны үнэт цаасны анхдагч захын арилжаагаар дамжуулан мөнгөний захаас илүүдэл нөөцийг татдаг бол нөөц нийлүүлэх буюу репо арилжаагаар дамжуулан үнэт цаасыг буцаан худалдах нөхцөлтэйгөөр худалдан авч нөөц нийлүүлдэг.