1.2 Газар (хэлтэс, алба)-ын захиралтай уулзах
- 1.2.1 Албаны болон хувийн хэргээр газар (хэлтэс, алба)-ын захиралтай уулзах иргэд туслах ажилтнаар уламжлуулан зөвшөөрөл авч, албан өрөөнд буюу уулзалтын өрөөнд уулзалт зохион байгуулна.
- 1.2.2 Газар (хэлтэс, алба)-ын захирал иргэдэд уулзах зөвшөөрөл урьдчилан олгосон бол тэдний нэрс, уулзах цагийг туслах ажилтанд уулзалтын өмнө өгсөн байна.
1.3 Ажилтантай уулзах
- 1.3.1 Ажилтан уулзалтын өрөөнд иргэдтэй уулзана. Ингэхдээ туслах ажилтанд тэмдэглүүлж, иргэдийг Монголбанкинд нэвтрүүлэх зөвшөөрөл авна.
- 1.3.2 Газар (хэлтэс, алба)-ын захирлын зөвшөөрснөөр ажлын өрөөндөө албан хэргээр иргэдтэй уулзалт зохион байгуулж болно. Энэ тохиолдолд газар (хэлтэс, алба)-ын захирал ажилтны хүсэлтийг харгалзан, туслах ажилтанд нэвтрүүлэх зөвшөөрөл олгохыг уламжилна.
1.4 Монголбанкинд зохион байгуулах бусад уулзалт, семинар гадаад, дотоодын байгууллагын зочид, төлөөлөгчдийг хүлээн авах
- 1.4.1 Монголбанкинд зохион байгуулагдах ажил хэргийн уулзалт, хурал, семинар бусад арга хэмжээнд оролцох иргэдийн нэрсийг зохион байгуулж буй газар (хэлтэс, алба)-ын захирал туслах ажилтанд ажлын нэг өдрийн өмнө өгсөн байна.
- 1.4.2 Гадаад, дотоодын байгууллагын зочид, төлөөлөгчдийн угтах (үдэх), хүлээн авах, хамтран ажиллах хэлэлцээр хийх, албан ёсны ажил хэргийн уулзалт зохион байгуулах, тэдэнд хүндэтгэлийн зоог барих, бэлэг дурсгалын зүйл гардуулах, мэндчилгээ дэвшүүлэх болон ёслолын бусад үйлчилгээ үзүүлэх харилцааг Ерөнхийлөгчийн тушаалаар батлагдсан журмаар зохицуулна.
- 1.4.3 Тамгын газар 1.4.2 дахь заалтад заасан төлөөлөгчдийн нэрсийг туслах ажилтанд өгнө.
- 1.4.4 Гадаад, дотоодын төлөөлөгчидтэй уулзах үеэр энэ журмын тавдугаар хавсралтаар батлагдсан протоколын загварын дагуу уулзалтын тэмдэглэлийг хөтлөнө.
- 1.4.5 Шаардлагатай тохиолдолд газар (хэлтэс, алба), салбарын захирал уулзалтын протоколыг ажлын 3 өдрийн дотор Ерөнхийлөгч нарт танилцуулж, тэмдэглэгдсэн асуудлын талаар тэдний өгсөн шийдвэрийн биелэлтийг хангаж, үр дүнг тайлагнана. Үүнд Ерөнхийлөгчийн туслах хяналт тавьж, Тамгын газарт уламжилж байна.
- 1.4.6 Протоколын мөрөөр авах арга хэмжээний талаар холбогдох бусад газар (хэлтэс, алба), салбарт мэдээлж, хамтран ажиллана. Протоколын эхийг 1.4.5- дахь заалтад заасан хугацаанд Тамгын газарт хүргүүлнэ.
1.5 Монголбанкинд нэвтрэх
- 1.5.1 Иргэдийг шаардлагатайгаас бусад тохиолдолд 9:30-12:30, 14:30-17:30 цагуудаас бусад цагт Монголбанкинд нэвтрүүлэхийг хориглоно.
- 1.5.2 Туслах ажилтан 1.2.1, 1.2.2, 1.3.1, 1.3.2, 1.4.3 дахь заалтад заасан зөвшөөрөл авсан иргэдэд түр нэвтрэх соронзон карт олгож, орсон, гарсан цагийг тэмдэглэнэ.
- 1.5.3 Иргэдийг зөвхөн зөвшөөрөгдсөн цэгт нэвтрүүлнэ.
- 1.5.4 Салбарт салбарын захирал уулзалтад холбогдох зөвшөөрлийг олгоно.
- 1.5.5 Банкны мөнгө хүргэгч, буу, галт зэвсэг эзэмших эрх бүхий харуул хамгаалалтын ажилтан нарыг зузаатгалын мөнгө хүлээн авах, мөнгө тушаах үед нэвтрүүлнэ.
- 1.5.6 Банкууд 1.5.5 дахь заалтад заасан мөнгө хүргэгч, хамгаалалтын ажилтны нэрсийг урьдчилан Тамгын газарт хүргүүлсэн байна. Энэ шаардлагыг биелүүлээгүй тохиолдолд нэвтрүүлэхгүй.
- 1.5.7 Шаардлагатай тохиолдолд харуул хамгаалалтын алба Монголбанкинд нэвтрэхийг хүссэн иргэдэд буу, галт болон хүйтэн зэвсэг, мэс, бие хамгаалах ба зодооны хэрэгсэлийн үзлэг хийнэ.
1.6 Монголбанкинд нэвтрүүлэхийг хориглох
Дараахь тохиолдолд Монголбанкинд нэвтрүүлэхийг хориглоно:
- 1.6.1 Буу, галт болон хүйтэн зэвсэг, мэс, бие хамгаалах ба зодооны хэрэгсэл бүхий иргэд. Албан ажлын шаардлагаар буу, галт зэвсэг хэрэглэх эрх бүхий албан хаагчдад үл хамаарна.
- 1.6.2 Мансуурсан буюу согтуурсан байдалтай иргэд.
- 1.6.3 Чөлөөт, спорт загвараар хувцаслаж, жинс, шорт өмссөн иргэд.
- 1.6.4 Этгээд хэв маягийн хувцаслалт, үс, нүүр будалттай, бохир хувцасласан иргэд.
- 1.6.5 Биеийн байцаалтгүй иргэд.
- 1.6.6 0-18 насны хүүхэд. Ажилтаны хүүхдэд хамаарахгүй.
- 1.6.7 Арилжаа хийх, төрөл бүрийн үйлчилгээ үзүүлэхийг хүссэн иргэд.
- 1.6.8 Хууль тогтоомжид заасан бусад тохиолдол.