A-
A
A+

Төв банкны үнэт цаас /ТБҮЦ/

Төв банкны үнэт цаас (ТБҮЦ)-ны арилжаа нь Монголбанкны мөнгөний бодлогыг хэрэгжүүлэх нээлттэй зах зээлийн үндсэн хэрэгсэл бөгөөд Монголбанк нь хуулиар олгогдсон эрх үүргийн дагуу банк хоорондын зах (БХЗ)-ын богино хугацаат хүү болон нөөц (liquidity)-ийн хэлбэлзлийг удирдах зорилгоор хугацаа (maturity), хүү, арилжаалагдах хэлбэрээр ялгаатай ТБҮЦ-ыг банкуудад арилжаалдаг.

ТБҮЦ-ны арилжаа нь дараах 5 хэлбэрээр явагдах боломжтой. Үүнд:

ТБҮЦ-ны арилжааны хэлбэрүүд Хугацаа*
Тогтмол хүүтэй арилжаа 1. Хэмжээ хязгаарлаагүй
2. Хэмжээ хязгаарласан
Хүүгээр өрсөлдөх арилжаа 3. Хүүгийн дээд хязгаартай, хэмжээ хязгаарласан
4. Тодорхой интервалд, хэмжээ хязгаарласан
5. Хэмжээ хязгаарласан

* ТБҮЦ-ны тухай журмаар Монголбанк 1 жил хүртэл хугацаатай ТБҮЦ-ыг арилжаалж олох бөгөөд энэхүү заалтын хүрээнд ямар ч төрлийн хугацаатай үнэт цаас арилжаалах боломжтой

ТБҮЦ-ны арилжааны журмын дагуу Монголбанк 1 хүртэл жилийн хугацаатай ТБҮЦ-ыг арилжаалах боломжтой. Ингэснээр Монголбанк нь богино хугацаат хүүд нөлөөлж, бодлогын хэрэгжилтийг хангаж ажилладаг. Монголбанк анх 1993 оноос ТБҮЦ-ыг арилжаалж эхэлсэн бөгөөд эдийн засгийн нөхцөл байдалтай уялдуулан, 1 долоо хоног, 4 долоо хоног, 12 долоо хоног, 28 долоо хоногийн хугацаатай үнэт цаасыг тус тус арилжаалж байв. ТБҮЦ-ны хугацаа, давтамж, арилжаалах хэлбэрийг сонгохдоо олон улсын туршлага, Монгол Улсын эдийн засгийн нөхцөл байдал, банк хоорондын захын идэвхжил болон мөнгөний бодлогын бусад арга хэрэгсэлтэй уялдуулан сонгодог.

Богино хугацаатай ТБҮЦ

Банк хоорондын захын идэвхийг нэмэгдүүлж, мөнгөний захыг хөгжүүлэх, Төв банкны банк хоорондын захад оролцох оролцоог бууруулах зорилгоор 4 долоо хоногтой ТБҮЦ-ны арилжааг зохион байгуулдаг. Харьцангуй богино хугацаатай ТБҮЦ-ны хэмжээг хязгаарлалгүй арилжаалах нь банкууд өөрсдийн хүлээлтийн дагуу нөөцийн удирдлагаа хэрэгжүүлж, БХЗ-д нөөцийн хэт илүүдэл болон дутагдлаас үүдэх хүүгийн хэлбэлзлээс сэргийлдэг байна.

Урт хугацаатай ТБҮЦ

Монгол Улсын хувьд эдийн засгийн онцлогоос хамаарч, БХЗ-ын нөөцийн илүүдэл нь байнгын буюу бүтцийн шинжтэй байдаг. Энэхүү үнэт цаасыг арилжаалах нь:

  • БХЗ-ын байнгын буюу бүтцийн шинжтэй илүүдэл нөөцийг татах харьцангуй урт хугацаат үнэт цаасыг зах зээлд үүсгэсэн,
  • Засгийн газрын үнэт цаасны анхдагч захад гаргасан үнэт цаасны (2017 оны 10 дугаар сарын 31-ний байдлаар) 71.6%-ийг 6 сараас дээш хугацаатай үнэт цаас эзэлж байгаа учир шинээр гаргах ТБҮЦ нь Засгийн газрын үнэт цаасны зах зээлтэй давхцаж, санхүүгийн зах зээлийн хөгжилд сөргөөр нөлөөлөх эрсдэлгүй,
  • Монголбанкны мөнгөний бодлогын бусад арга хэрэгсэлтэй харилцан уялдаатай,
  • Урт хугацаат ТБҮЦ-ны арилжаалах давтамж нь заавал байлгах нөөц хангалтын хугацаатай уялдаж байгаа учраас банкуудын нөөцийн удирдлагад харьцангуй хялбар,
  • Арилжааны хэлбэр нь хүүг зах зээлийн зарчмаар тогтох, хүүний хүлээлтэд Төв банкны зүгээс нөлөөлөхгүй,
  • Төгрөгийн өгөөжийн муруйн эхлэл болох зэрэг ач холбогдолтой байв.
Цааш унших
Нийт ТБҮЦ (сая ₮)
Огноо Нийт ТБҮЦ 1 долоо хоногтой 4 долоо хоногтой 12 долоо хоногтой 28 долоо хоногтой
${ moment(item.RATE_DATE).format("YYYY-MM-DD") } ${item.TOTAL_OUTSTANDING} ${item.OUTSTANDING1} ${item.OUTSTANDING4} ${item.OUTSTANDING12} ${item.OUTSTANDING28}
1 долоо хоногтой (сая ₮)
Огноо ЖДХ Арилжааны дүн Үлдэгдэл Нийт ТБҮЦ
${ moment(item.RATE_DATE).format("YYYY-MM-DD") } ${item.WEIGHTED_AVERAGE_RATE1} ${item.TRADE_AMOUNT1} ${item.OUTSTANDING1} ${item.TOTAL_OUTSTANDING}
4 долоо хоногтой (сая ₮)
Огноо ЖДХ Арилжааны дүн Үлдэгдэл Нийт ТБҮЦ
${ moment(item.RATE_DATE).format("YYYY-MM-DD") } ${item.WEIGHTED_AVERAGE_RATE4} ${item.TRADE_AMOUNT4} ${item.OUTSTANDING4} ${item.TOTAL_OUTSTANDING}
12 долоо хоногтой (сая ₮)
Огноо ЖДХ Арилжааны дүн Үлдэгдэл Нийт ТБҮЦ
${ moment(item.RATE_DATE).format("YYYY-MM-DD") } ${item.WEIGHTED_AVERAGE_RATE12} ${item.TRADE_AMOUNT12} ${item.OUTSTANDING12} ${item.TOTAL_OUTSTANDING}
28 долоо хоногтой (сая ₮)
Огноо ЖДХ Арилжааны дүн Үлдэгдэл Нийт ТБҮЦ
${ moment(item.RATE_DATE).format("YYYY-MM-DD") } ${item.WEIGHTED_AVERAGE_RATE28} ${item.TRADE_AMOUNT28} ${item.OUTSTANDING28} ${item.TOTAL_OUTSTANDING}

${showResultText}