Төв банкны байнгын хэрэгслүүд (Standing facilities) гэдэг нь БХЗ-ын нөөцийн түр зуурын дутагдлыг арилгах, эсвэл илүүдэл нөөцийг шингээх зорилготой банк хоорондын зах дахь хүүгийн хэлбэлзлийг бууруулахад чиглэсэн хэрэгслүүд юм. Хэлцлийг банкуудын хүсэлтээр урьдчилан тогтоосон хүүгээр хийнэ. Монголбанкны байнгын хэрэгслүүдэд овернайт репо санхүүжилт, овернаит хадгаламж, өдрийн зээл ордог байна. Овернайт репо санхүүжилт болон овернаит хадгаламжийн хүүний түвшин бодлогын хүүнээс хамаарах бөгөөд хүүгийн коридорын дээд, доод хязгаараар тодорхойлдог.
Хүснэгт 1. Төв банкны байнгын хэрэгслүүд
Байнгын хэрэгслүүд | |||
---|---|---|---|
Хэрэгсэл | Овернайт хадгаламж | Овернайт репо санхүүжилт | Өдрийн зээл |
Хугацаа | Овернайт | Овернайт | Тухайн өдрийн ажлын цаг |
Хүү | Хүүний коридорын доод хязгаар | Хүүний коридорын дээд хязгаар | 0% |
Барьцаа | - | Барьцаалах боломжтой хөрөнгө | |
Давтамж | Өдөр бүр | Өдөр бүр | Өдөр бүр |
Овернайт репо санхүүжилт
Монголбанкнаас олгох овернайт репо санхүүжилт нь мөнгөний бодлогын хэрэгжилтийг хангах зорилгоор банк хоорондын захын жигнэсэн дундаж хүүг зорилтот түвшинд хүргэх, банкуудад заавал байлгах нөөцийн шаардлага хангахад дэмжлэг үзүүлэх зорилготой санхүүжилтийн байнгын хэрэгсэл юм.
Овернаит хадгаламж
Овернаит хадгаламж нь өдрийн төгсгөлд банкуудын илүүдэл нөөцийг шингээх хэрэгсэл бөгөөд хэлцлийг банкны санаачилгаар тухайн өдрийн хамгийн сүүлийн гүйлгээгээр хийнэ.
Өдрийн зээл
Өдрийн зээл нь төлбөр тооцооны хэвийн үйл ажиллагааг хангах зорилгоор Монголбанкнаас банканд олгож буй санхүүжилтийн хэрэгсэл бөгөөд тухайн өдөрт багтан эргэн төлөгдөх нөхцөлтэй, хүүгүй зээл юм. Өдрийн зээл нь тухайн өдрийн эцэст эргэн төлөгдөөгүй тохиолдолд овернаит репо санхүүжилтийн хэрэгсэлд шилждэг бөгөөд репо санхүүжилтийн хэрэгслийн нөхцөлүүд мөрдөгдөнө.