A-
A
A+

Банкны зохистой харьцааны шаардлага

Банкны тухай хуулийн 17 дугаар зүйл болон Монголбанкны А-138 дугаар тушаалаар баталсан “Банкны үйл ажиллагааны зохистой харьцааны шалгуур үзүүлэлтийг тогтоох, түүнд хяналт тавих журам”-д заасан банкны үйл ажиллагааны зохистой харьцааны шалгуур үзүүлэлтүүд:
Зохистой харьцааны шалгуур үзүүлэлтүүд
1

Өөрийн хөрөнгийн хүрэлцээний зохистой харьцаа, түүнийг хамгаалах нөөц

  • Нэгдүгээр зэрэглэлийн өөрийн хөрөнгө, эрсдэлээр жигнэсэн активын зохистой харьцаа => 9%
  • Өөрийн хөрөнгө, эрсдэлээр жигнэсэн активын харьцаа => 12%
  • Хөшүүргийн харьцаа => 5%
  • Нөөц интервал:
    • Суурь хэсэг 2%
    • Тусгай хэсэг нь тогтмол болон хувьсах бүрэлдэхүүнтэй. Тогтмол хэсэг нь 1 нэгж хувь байх бол хувьсах хэсгийг дараах хүснэгтийн дагуу тооцно (зөвхөн системд нөлөө бүхий банканд):
Үзүүлэлтүүд Тайлбар Тусгай хэсгийн шаардлага
Системийн нийт активд эзлэх хувь Өмнөх жилийн эцсийн үзүүлэлтээр 15%-аас бага бол 0% 15%-аас их бол +0.5%
Нийт банк хоорондын дамжуулсан гүйлгээний тоонд эзлэх хувь Өмнөх жилд хийгдсэн нийт тоогоор 10%-аас бага бол 0% 10%-аас их бол 0.25%
Нийт иргэдийн зээлд эзлэх хувь, нийт байгууллагын зээлд эзлэх хувь хоёрын хамгийн их Өмнөх жилийн эцсийн үзүүлэлтээр 10%-аас бага бол 0% 10%-аас их бол +0.25%
2

Төлбөр түргэн гүйцэтгэх чадварын зохистой харьцаа

  • Төлбөр түргэн гүйцэтгэх чадварын зохистой харьцаа >= 25%
3

Гадаад валютын ханшийн эрсдэлийн зохистой харьцаа

  • Нэгж валютын нээлттэй позиц <= өөрийн хөрөнгийн 15%
  • Нийт валютын нээлттэй позиц <= өөрийн хөрөнгийн 30%
4

Төвлөрлийн эрсдэлийн зохистой харьцаа

  • Нэг зээлдэгч, түүнд холбогдох этгээдэд олгосон зээл, зээлтэй адилтган тооцох бусад активын нийт өөрийн хөрөнгөнд эзлэх хувь <= 20%
  • Банкны холбогдох этгээдэд олгох зээл, зээлтэй адилтган тооцох бусад актив:
    • Нийлбэр нь өөрийн хөрөнгөд эзлэх хувь <= 20%
    • Нэг этгээдийн хувьд өөрийн хөрөнгөд эзлэх хувь <= 5%
  • Нийт томоохон зээлдэгчдэд олгох активын нийлбэр <= өөрийн хөрөнгийн 300%
  • Үндсэн хөрөнгө, хөрөнгө оруулалтын зориулалттай үл хөдлөх хөрөнгө, борлуулах зориулалттай хөрөнгийн нийлбэр <= Нийт активын 8%
  • Хамгийн том 10 харилцагчийн хадгаламж, харилцахын нийлбэр <= Нийт активын 25%

Монголбанкны Ерөнхийлөгчийн 2015 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн А-200 дугаар тушаалаар баталсан “Банкны санхүүгийн тайлан, бусад мэдээллийг олон нийтэд мэдээлэх загвар маягт-4”-т заасны дагуу банкнууд Монголбанкнаас тогтоосон зохистой харьцааны шалгуур үзүүлэлтийн биелэлтийг олон нийтэд мэдээлэх үүрэгтэй.

Банкнуудын зохистой харьцааны шалгуур үзүүлэлтийн биелэлтийн талаарх мэдээллийг доорх холбоосоос үзнэ үү.