A-
A
A+

Дурсгалын зоос

Монголын шинэ үеийн дурсгалын зоос хагас зуун жилийн түүхэн уламжлалтай. БНМАУ-ын Улсын банк (Монголбанк) 1971 онд Ардын хувьсгалын 50 жилийн ойд зориулан анхны дурсгалын зоосыг нэг төгрөгийн нэрлэсэн үнэтэй, алт, мөнгө, гууль, никелиэр гаргаж байсан.

Монголбанк 50 жилийн хугацаанд хүн төрөлхтний болон эх орныхоо түүхэн тэмдэглэлт ой, түүхт хүмүүс, соёлын өв, спортын амжилт, байгаль орчин, онцлог үйл явдал зэрэгт зориулан 700 орчим дурсгалын зоосыг үйлдвэрлүүлэн гаргасан.

Зоос сонирхогч, цуглуулагч та бүхэн Монголбанкнаас гаргадаг дурсгалын зоосны мэдээлэлтэй энэ холбоосоор танилцан, худалдан авах боломжтой.