Монголбанк

Буцах

Санхүүгийн тогтвортой байдлын зөвлөл хуралдлаа

Огноо: 2021/09/07

Санхүүгийн тогтвортой байдлын зөвлөл (СТБЗ)-ийн ээлжит хурал 2021 оны 9 дүгээр сарын 7-ны өдөр Сангийн яамны хурлын танхимд зохион байгуулагдлаа.

Тус хуралд Сангийн сайд Б.Жавхлан, Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн, Санхүүгийн зохицуулах хорооны дарга Д.Баярсайхан, Хадгаламжийн даатгалын корпорацийн гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэгч С.Баатарсүрэн болон бусад албаныхан оролцов.

Энэ удаагийн хурлаар Төрөөс мөнгөний бодлогын талаар 2022 онд баримтлах үндсэн чиглэлийн төсөл болон Засгийн газрын дотоод үнэт цаасыг биржийн бус зах зээлээр дамжуулан арилжаалах тухай хоёр асуудлыг хэлэлцэж, харилцан мэдээлэл солилцлоо. СТБЗ-ийн гишүүд Төрөөс мөнгөний бодлогын талаар 2022 онд баримтлах үндсэн чиглэлийн төсөлд холбогдох саналаа хүргүүлж, төсөв, мөнгөний бодлогын уялдааг хангах чиглэлд хамтран ажиллахаа мэдэгдэв. Мөн биржийн бус зах зээлийг хөгжүүлэхэд чиглэсэн арга хэмжээг дэмжихээ илэрхийллээ.

Монголбанк Мобайл Апп

Монголбанкны мэдээ мэдээллийг гар утсандаа цаг тухайд нь хүлээн авах боломжтой боллоо.

  • Санхүүгийн боловсролын апп

    Энэхүү аппликэйшн нь өөртөө Хуримтлал тооцоологч, Хадгалагч, Зээл тооцоологч, Mortgage, Төсөвлөгч зэрэг тооцоолууруудыг багтаасан.