Монголбанк

Буцах

Санхүүгийн мэдээллийн алба гоАМЛ програмыг үйл ажиллагаандаа нэвтрүүллээ

Огноо: 2022/07/26

Санхүүгийн мэдээллийн алба нь гоАМЛ програмыг 2022 оны 7 дугаар сарын 1-ний өдрөөс үйл ажиллагаандаа нэвтрүүллээ. гоАМЛ програм нь НҮБ-ын Мансууруулах бодис, гэмт хэрэгтэй тэмцэх газар (UNODC)-аас санхүүгийн мэдээллийн албанд зориулан боловсруулсан мэдээлэх үүрэгтэй этгээдийн бүртгэл, хуулийн хүрээнд холбогдох мэдээллийг тайлагнах, хүлээн авах, хянах гоАМЛ портал болон холбогдох мэдээлд дүн шинжилгээ хийх дотоод үйл ажиллагааны гоАМЛ Клиент програм гэсэн хоёр хэсгээс бүрдсэн мэдээлэл боловсруулах, үйл ажиллагааг хялбаршуулсан, дэвшилтэт технологийг нэвтрүүлсэн цогц систем юм.

Санхүүгийн мэдээллийн алба нь 2019 оноос АНУ-ын Сангийн яамны Техник туслалцааны байгууллага (Treasury's Office of Technical Assistance)-ын санхүүгийн буцалтгүй тусламжийн дэмжлэгтэй гоАМЛ програмыг нэвтрүүлэхээр ажиллаж эхэлсэн бөгөөд 2020 оны сүүлийн хагас жилээс гоАМЛ порталыг xml форматаар тайлан хүлээн авах туршилтыг арилжааны банкуудтай эхлүүлж, 2021 оны 11 дүгээр сараас бодит горимд гоАМЛ порталын туршилтыг бүх мэдээлэх үүрэгтэй этгээдийг хамруулан хийж байсан билээ.

Санхүүгийн мэдээллийн алба нь гоАМЛ програмыг нэвтрүүлснээр мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх үйл ажиллагааны мэдээлэл цуглуулах, солилцох болон тэмцэх үйл ажиллагаанд техник, технологийн дэвшилтэт орчныг ашиглан түргэн, шуурхай аюулгүй орчинд мэдээлэл солилцох, шаардлагатай арга хэмжээг хугацаа алдахгүй  гаргахад чухал ахиц гарна гэж үзэж байна.

Энэ програмын нэвтрүүлэхэд туслалцаа үзүүлсэн гадаад, дотоодын зөвлөх, мэргэжилтэн, хамтран ажилласан банк, санхүүгийн байгууллага болон бусад байгууллагын холбогдох албан тушаалтнуудад Санхүүгийн мэдээллийн алба талархал илэрхийлж байна.

 

 

Монголбанк Мобайл Апп

Монголбанкны мэдээ мэдээллийг гар утсандаа цаг тухайд нь хүлээн авах боломжтой боллоо.

  • Санхүүгийн боловсролын апп

    Энэхүү аппликэйшн нь өөртөө Хуримтлал тооцоологч, Хадгалагч, Зээл тооцоологч, Mortgage, Төсөвлөгч зэрэг тооцоолууруудыг багтаасан.