Монголбанк

Буцах

Монгол-Хятадын эдийн засаг, худалдааны хамтын ажиллагааны олон улсын эрдэм шинжилгээний бага хурал боллоо

Огноо: 2022/06/21

Монгол Улсын ГХЯ, Монголбанк, ШУА, ЭЗХЯ, БНХАУ-аас Монгол Улсад суугаа ЭСЯ, МУХАҮТ хамтран өнөөдөр /2022.06.21/ “Монгол-Хятадын эдийн засаг, худалдааны хамтын ажиллагааны өнөөгийн байдал, хэтийн төлөв” сэдэвт олон улсын эрдэм шинжилгээний бага хурлыг зохион байгууллаа.

Хурлыг нээж, Монгол Улсын Их хурлын даргын ахлах зөвлөх Д.Лүндээжанцан УИХ-ын дарга Г.Занданшатарын илгээлтийг оролцогчдод уншиж танилцуулав. Мөн Монгол Улсын гадаад харилцааны сайд Г.Батцэцэг, БНХАУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Цай Вэньруй, Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн, Монгол Улсын ШУА-ийн Дэд ерөнхийлөгч, академич Г.Чулуунбаатар, МҮХАҮТ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга С.Баясгалан нар үг хэлэв.

Эрдэм шинжилгээний хурлын үеэр Монгол Улс, БНХАУ-ын хоорондын худалдаа, эдийн засгийн харилцаа, хамтын ажиллагаа, хөрөнгө оруулалт, цаашдын чиг хандлага зэрэг сэдвээр 10 гаруй илтгэл тавьж, хэлэлцүүлэг өрнүүллээ. Оролцогчид дэлхий дахинд эдийн засгийн тодорхой бус нөхцөл байдал нэмэгдсэн энэ үед бодлого боловсруулагчид, эрдэмтэн судлаачид хоёр улсын хамтын ажиллагааны талаар өргөн хүрээтэй хэлэлцүүлэг өрнүүлж байгаа нь өндөр ач холбогдолтойг онцолж байв.

Монгол Улс, БНХАУ хоорондын худалдаа, эдийн засгийн харилцаа, хамтын ажиллагаа өргөжсөөр байгаа бөгөөд 2021 оны эцсийн байдлаар гадаад худалдааны нийт бараа эргэлт 10.1 тэрбум ам.долларт хүрснээс экспорт 7.6 тэрбум ам.доллар, импорт 2.4 тэрбум ам.доллар байв.

Эрдэм шинжилгээний бага хурлын илтгэлүүдтэй энд дарж танилцана уу.

Фото зураг:

 

Монголбанк Мобайл Апп

Монголбанкны мэдээ мэдээллийг гар утсандаа цаг тухайд нь хүлээн авах боломжтой боллоо.

  • Санхүүгийн боловсролын апп

    Энэхүү аппликэйшн нь өөртөө Хуримтлал тооцоологч, Хадгалагч, Зээл тооцоологч, Mortgage, Төсөвлөгч зэрэг тооцоолууруудыг багтаасан.