Монголбанк

Буцах

Хуримтлалын өдөрлөгийг Төв аймгийн Өндөрширээт суманд зохион байгууллаа

Огноо: 2022/10/18

“Дэлхийн хуримтлалын өдөр-2022” угтсан нэгдсэн арга хэмжээний хүрээнд Монголбанк, Монголын банкны холбоо, ХБНГУ-ын Шпаркассэ банкны суурин төлөөлөгчийн газар, Хадгаламжийн даатгалын корпорац, Төв аймгийн Засаг даргын Тамгын газар болон банкуудын төлөөлөл хамтран энэ сарын 17-ны өдөр Төв аймгийн Өндөрширээт суманд “Хуримтлалын өдөрлөг”-ийг зохион байгууллаа.

Энэ үеэр хүүхэд залуус болон насанд хүрэгчдэд хуримтлалын ач холбогдол, хуримтлуулах дадал хэвшлийг суулгах, хувийн болон өрхийн төсвөө зөв зохистой удирдахын ач холбогдлыг тайлбарлан таниулсан олон талт үйл ажиллагааг зохион байгуулав.

Дэлхийн 170 гаруй оронд жил бүрийн 10 дугаар сарын 31-ний өдрийг Дэлхийн хуримтлалын өдөр болгон тэмдэглэж, тус өдрийг угтан хуримтлалын ач холбогдлыг тайлбарлан таниулах өргөн хүрээний үйл ажиллагааг зохион байгуулдаг. Монгол Улс 2017 онд уг арга хэмжээнд нэгдэн орсон бөгөөд 2018 оноос эхлэн зөвхөн Улаанбаатар хот бус Дархан, Эрдэнэт, Сүхбаатар зэрэг аймаг, орон нутгийг хамруулан улс орон даяар тэмдэглэх болсон. Энэ жилийн Дэлхийн хуримтлалын өдрийг угтсан нэгдсэн үйл ажиллагааг “Ирээдүйнхээ төлөө хуримтлуулцгаая” уриан доор Завхан аймгийн Улиастай хотоос эхлүүлсэн.

Монгол Улсын нийт хадгаламжийн хэмжээ 2022 оны 8-р сарын байдлаар 17.4 их наяд төгрөг байгаагаас 87.0 хувь буюу 15.1 их наяд төгрөг нь иргэдийн, 13.0 хувь буюу 2.3 их наяд төгрөг нь байгууллагын хадгаламж бүрдүүлж байна.

ФОТО ЗУРАГ:

 

 

Монголбанк Мобайл Апп

Монголбанкны мэдээ мэдээллийг гар утсандаа цаг тухайд нь хүлээн авах боломжтой боллоо.

  • Санхүүгийн боловсролын апп

    Энэхүү аппликэйшн нь өөртөө Хуримтлал тооцоологч, Хадгалагч, Зээл тооцоологч, Mortgage, Төсөвлөгч зэрэг тооцоолууруудыг багтаасан.