Монголбанк

Буцах

Монголбанкны нэрэмжит эрдэм шинжилгээний бага хурал боллоо

Огноо: 2022/05/30

Монголбанкнаас жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “Эрдэм шинжилгээний бага хурал” 2022 оны 05-р сарын 26-ны өдөр амжилттай болж өндөрлөлөө. Тус эрдэм шинжилгээний бага хурал нь эдийн засаг, статистик болон санхүүгийн чиглэлээр судалгаа, шинжилгээ хийдэг судлаач, эрдэмтэд болон оюутнуудыг дэмжих, бүтээлийг нь нийтэд түгээн дэлгэрүүлэх, бодлого боловсруулахад оролцох оролцоог нь нэмэгдүүлэх зорилготой.

Энэ удаагийн хурал 2 шаттай явагдсан бөгөөд ирсэн бүтээлүүдийн тоо чанараас хамаарч хоёрдугаар шатанд оюутан, судлаачдын ангилалд тус бүр 5 бүтээл шалгарснаас доорх бүтээлүүд шагналт байр эзэллээ.

Судлаачдын ангилалд:

I байр – МУИС-ийн Эдийн засгийн тэнхимийн багш Б.Даваамаа “Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний хөдөлмөр эрхлэлтэд үзүүлэх нөлөөг хэмжих нь”

II байр – МУИС-ийн Математикийн тэнхимийн багш Г.Баттулга /Доктор/ “Parameter Estimation of Required Rate of Return on Stock”

III байр – ШУТИС-ийн Хэрэглээний Шинжлэх Ухааны сургуулийн багш Б.Ууганбаяр, А.Элбэгжаргал, Б.Энхжаргал “Монгол улсын ногоон эрчим хүчний бодлого, төлөвлөлтийг системийн динамик загварчлалын аргаар тооцоолох нь”

Оюутны ангилалд:

I байр - МУИС-ийн Санхүүгийн тэнхимийн 4-р дамжааны оюутан Б.Батцэнгэл “IPO хийх банкуудын давамгай тоглогчийг тодорхойлох нь”

II байр - СЭЗИС-ийн Санхүүгийн удирдлагын тэнхимийн 4-р дамжааны оюутан Э.Лхагва-Очир “Монгол улсын засгийн газрын гадаад өрийн эдийн засагт урт болон богино хугацаанд үзүүлэх нөлөөлөл”

III байр – ХААИС-ийн Санхүүгийн тэнхимийн 4-р дамжааны оюутан Г.Оюунтуяа “Үүсмэл санхүүгийн хэрэгслийг ашиглах боломжийн судалгаа /шатахууны импортын жишээн дээр/” сэдэвт бүтээлүүд тус тус шалгарлаа.

 

Фото зураг:

 

Монголбанк Мобайл Апп

Монголбанкны мэдээ мэдээллийг гар утсандаа цаг тухайд нь хүлээн авах боломжтой боллоо.

  • Санхүүгийн боловсролын апп

    Энэхүү аппликэйшн нь өөртөө Хуримтлал тооцоологч, Хадгалагч, Зээл тооцоологч, Mortgage, Төсөвлөгч зэрэг тооцоолууруудыг багтаасан.