Монголбанк

Буцах

Санхүүгийн боловсрол олгох сургагч багшийн сургалт болов

Огноо: 2022/04/18

Монголбанкнаас Төрийн банктай хамтран иргэд, олон нийтийн санхүү, эдийн засгийн мэдлэгийг дээшлүүлэх зорилгын хүрээнд санхүүгийн мэдлэг олгох сургагч багш нарыг бэлтгэх сургалтыг 2 дахь удаагаа амжилттай зохион байгууллаа. Төрийн банк нь Монгол Улсын хэмжээнд 500 гаруй салбартай, энэ хэрээр өдөртөө олон мянган харилцагчидтай харилцаж байдгийн хувьд харилцагчдынхаа санхүүгийн боловсролд анхаарал тавьж, 100 ажилтнаа санхүүгийн мэдлэг олгох сургагч багшаар чадавхжуулан бэлтгэхээр хамтран ажиллаж байна.  Тус сургалтын ажлын эхлэл болгон 2021 оны 11-р сард Төрийн банкны 25 ажилтныг Монголбанкны Олон нийтийн санхүүгийн боловсролын төвөөс ХБНГУ-ын Шпаркассэ банкны Монгол дахь сантай хамтран  сургагч багшаар бэлтгэсэн. Энэ удаад дээрх ажлын үргэлжлэл болгон 2022 оны 04-р сарын 13-наас 15-ны өдрүүдэд Төрийн банкны 34 ажилтанд Монголбанкны Олон нийтийн санхүүгийн боловсролын төвөөс санхүүгийн суурь мэдлэгийн сэдвээс гадна  хичээлийн агуулга, заах арга барил, сургалт зохион байгуулах ур чадваруудын талаар  хөтөлбөрт сургалт зохион байгууллаа. 

Сургалтын хаалтын арга хэмжээнд Монголбанкны Олон нийтийн санхүүгийн боловсролын төвийн захирал Б.Одонтунгалаг, Төрийн банкны Ерөнхий эдийн засагч Н.Ганзориг нар оролцож, сургалтад хамрагдсан ажилчдад батламжийг нь гардуулав.

Фото зураг:

 

 

Монголбанк Мобайл Апп

Монголбанкны мэдээ мэдээллийг гар утсандаа цаг тухайд нь хүлээн авах боломжтой боллоо.

  • Санхүүгийн боловсролын апп

    Энэхүү аппликэйшн нь өөртөө Хуримтлал тооцоологч, Хадгалагч, Зээл тооцоологч, Mortgage, Төсөвлөгч зэрэг тооцоолууруудыг багтаасан.