Монголбанк

Буцах

Орон нутгийн жижиг дунд үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэгчдэд санхүүгийн мэдлэг олгох сургагч багш нарт батламж гардууллаа

Огноо: 2022/04/07

21 аймгийн бичил, жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээ эрхлэгчдэд санхүүгийн мэдлэг олгох сургагч багш бэлтгэх сургалтыг Монголбанк, Жижиг, дунд үйлдвэрийн газартай хамтран гурван өдрийн турш зохион байгуулж, сургагч багшийн батламжийг  Монголбанкны Дэд Ерөнхийлөгч Г.Энхтайван болон ЖДҮГ-ын дарга Я.Эрдэнэсайхан нар гардууллаа.

Европын сэргээн босголт, хөгжлийн банкны дэмжлэгтэйгээр “Бичил, жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээ эрхлэгчдийн санхүүгийн мэдлэгийг дээшлүүлэх дунд хугацааны төлөвлөгөө”-г Монголбанк, Хадгаламжийн даатгалын корпораци, ХХААХҮЯ хэрэгжүүлж байна. Тус төлөвлөгөөг хэрэгжүүлэхэд Жижиг, дунд үйлдвэрийн газар, Санхүүгийн зохицуулах хороо, Нийслэлийн жижиг дунд үйлдвэр үйлчилгээг дэмжих төв, Зээлийн батлан даалтын сан, Монголын үндэсний худалдаа, аж үйлдвэрийн танхим болон Монголын банкны холбоо зэрэг байгууллагууд хамтран оролцож байна. 

Дунд хугацааны төлөвлөгөөг хэрэгжүүлснээр бичил, жижиг, бизнес эрхлэгчдийн санхүүгийн сахилга бат сайжирч, санхүүгийн зохистой шийдвэр гаргах чадвар дээшлэн зөв хөрөнгө оруулалт хийж, бизнесээ өргөжүүлэн цаашлаад Монгол Улсын эдийн засгийн урт хугацааны тогтвортой өсөлт хөгжилд бодитой хувь нэмэр үзүүлнэ хэмээн үзэж байгаа юм.

Фото зураг:

 

 

Монголбанк Мобайл Апп

Монголбанкны мэдээ мэдээллийг гар утсандаа цаг тухайд нь хүлээн авах боломжтой боллоо.

  • Санхүүгийн боловсролын апп

    Энэхүү аппликэйшн нь өөртөө Хуримтлал тооцоологч, Хадгалагч, Зээл тооцоологч, Mortgage, Төсөвлөгч зэрэг тооцоолууруудыг багтаасан.