Монголбанк

Буцах

“Дэлхийн мөнгөний долоо хоног” олон улсын аянд 9 дэх жилдээ оролцов

Огноо: 2022/03/28

“Дэлхийн мөнгөний долоо хоног” олон улсын аянд Монголбанк болон төр, хувийн хэвшлийн 14 байгууллага хамтран оролцлоо. Манай улс уг аянд 9 дэх жилдээ оролцсон бөгөөд энэ оны хувьд “Мөнгөө ухаалгаар удирдаж, ирээдүйгээ өөрсдөө бүтээе” уриатай байв. 14 хоног үргэлжилсэн тус аяны хүрээнд хүүхэд, залуучуудын санхүү, эдийн засгийн боловсролыг дээшлүүлэх, мөнгөө ухаалгаар зарцуулах, санхүүгийн мэдлэгээ гэр бүл болон нийгэмд хуваалцахад нь дэмжлэг болох сургалт, мэдээ мэдээллийг түгээлээ.

Аяны хаалтын үйл ажиллагаанд зориулж 3-р сарын 26-ны өдөр Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд бүх нийтийн гүйлтийг “Хамтдаа гүйцгээе” клубтэй хамтран зохион байгуулсан бөгөөд банкны салбарын ажилтнууд болон иргэдийн төлөөлөл 400 гаруй хүн оролцов. Хаалтын үйл ажиллагааны үеэр  иргэдэд санхүүгийн бүтээгдэхүүн үйлчилгээний талаарх зөвлөгөө мэдээлэл өгөх сургалт, санхүүгийн мэдлэг сорих АХА тэмцээн, хүүхэд залуусын дунд зарласан эссэ бичлэгийн уралдааны шагнал гардуулах ёслол зэрэг арга хэмжээнүүдийг зохион байгуулав.

Фото зураг:

 

Монголбанк Мобайл Апп

Монголбанкны мэдээ мэдээллийг гар утсандаа цаг тухайд нь хүлээн авах боломжтой боллоо.

  • Санхүүгийн боловсролын апп

    Энэхүү аппликэйшн нь өөртөө Хуримтлал тооцоологч, Хадгалагч, Зээл тооцоологч, Mortgage, Төсөвлөгч зэрэг тооцоолууруудыг багтаасан.