A-
A
A+

Санхүүгийн тогтвортой байдлын зөвлөл хуралдлаа

Санхүүгийн тогтвортой байдлын зөвлөл (СТБЗ)-ийн ээлжит бус хурал 2025 оны 4 дүгээр сарын 8-ны өдөр Сангийн Яам дээр зохион байгуулагдлаа. Тус хуралдааныг Сангийн сайд Б.Жавхлан даргалж, Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн, Санхүүгийн зохицуулах хорооны дарга Т.Жамбаажамц, Хадгаламжийн даатгалын корпорацийн гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэгч С.Баатарсүрэн болон бусад холбогдох албаны хүмүүс хуралдаанд оролцлоо.

Хуралдаанаар (i) Засгийн газрын дотоод үнэт цаасны нээлттэй арилжааны талаар, (ii) Монгол Улсын төлбөрийн тэнцлийн тойм болон (iii) Гадаад валютын албан нөөцийн талаарх асуудлуудыг тус тус хэлэлцэв.