A-
A
A+

Монголбанкны нэрэмжит эрдэм шинжилгээний хуралд оролцохыг урьж байна

2025-03-13 17:17 | Мэдээ

Монголбанк нь эдийн засаг, статистик болон санхүүгийн чиглэлээр судалгаа, шинжилгээ хийдэг оюутнуудыг дэмжих, тэдгээрийн бүтээлийг нийтэд түгээн дэлгэрүүлэх, бодлого боловсруулахад оролцох оролцоог нэмэгдүүлэх зорилгоор жил бүр эрдэм шинжилгээний хурал зохион байгуулж ирсэн билээ. 

Тус эрдэм шинжилгээний хуралд энэ жил оролцох сонирхолтой оюутнууд 2025 оны 5 дугаар сарын 08-ны өдрийн 16:00 цаг хүртэл судалгааны бүтээлээ цахим хэлбэрээр erti@mongolbank.mn хаягаар ирүүлнэ үү.

Эрдэм шинжилгээний хурлын удирдамжтай энд дарж танилцана уу.