A-
A
A+

Автомат клиринг хаус системээр бодит цагийн горимоор дамжих гүйлгээний мөнгөн дүнгийн дээд хязгаарыг нэмэгдүүлэх талаар санал ирүүлэх тухай

2025-02-12 02:13 | Мэдээ

Монголбанк нь Төв банк (Монголбанк)-ны тухай хууль, Үндэсний төлбөрийн системийн тухай хуулиар олгогдсон төлбөрийн системийн үйл ажиллагааг удирдан зохион байгуулах эрх, үүргийнхээ хүрээнд Монголбанк нь бодит цагийн горимоор буюу тухайн мөчид дамжиж байгаа гүйлгээний мөнгөн дүнгийн дээд хязгаарыг 5 сая төгрөг болгон тогтоосон.

Иргэд, жижиг дунд бизнес эрхлэгчдийн бэлэн бус төлбөр тооцооны хэрэглээг нэмэгдүүлэх, эдийн засгийн өсөлтийг дэмжих зорилгоор дээрх гүйлгээний мөнгөн дүнгийн дээд хязгаарыг 10 сая төгрөг хүртэл нэмэгдүүлэх судалгааг хийж байна.

Иймээс, “Захиргааны ерөнхий хууль”-д зааснаар 30 хоног буюу 2025 оны 03 дугаар сарын 14-ний өдрийг дуустал Автомат клиринг хаус системээр бодит цагийн горимоор дамжих гүйлгээний мөнгөн дүнгийн дээд хязгаарыг нэмэгдүүлэх талаарх тушаалын төсөлд санал авч байгаа тул tmunkhchimeg@mongolbank.mn цахим шуудангаар саналаа ирүүлнэ үү.

Тушаалын төслийг энэ холбоосоор орж, танилцана уу.