Банкны тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл
Төрөөс мөнгөний бодлогын талаар 2024 онд баримтлах үндсэн чиглэлд туссан банкны салбарын эрх зүйн шинэчлэл, банкны салбарын хяналт шалгалт, зохицуулалтын арга хэрэгсэл, үнэлгээний аргачлалыг олон улсын жишиг, зарчимд нийцүүлэх бодлого, арга хэмжээний хүрээнд Банкны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг боловсруулах, төслийг хэлэлцүүлж санал авах, хууль санаачлагчаас Улсын Их Хуралд өргөн мэдүүлэхэд бэлтгэх чиг үүрэг бүхий Ажлын хэсгийг Монголбанкны Ерөнхийлөгчийн 2023 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн А-166 дугаар тушаалаар Монголбанк, Хадгаламжийн даатгалын корпораци болон Монголын банкны холбооны төлөөллийн бүрэлдэхүүнтэй байгуулсан.
Дээрх Ажлын хэсгээс боловсруулсан хуулийн төсөлтэй танилцан саналаа 2024 оны 09 дүгээр сарын 14-ны өдрийн дотор munkhundraga.u@mongolbank.mn batsaikhan.m@mongolbank.mn хаягт ирүүлэхийг хүсье.