A-
A
A+

"Тинк банк" хөтөлбөрийн хүрээнд Монголбанкны дэд ерөнхийлөгч МУИС-ийн оюутнуудад лекц уншлаа

2021-11-01 00:00 | Мэдээ

Эдийн засаг, санхүүгийн чиглэлийн судалгаа, сургалтыг дэмжих "Тинк-банк" хөтөлбөрийн хүрээнд Монголбанк, МУИС-тай хамтын ажиллагааны гэрээ байгуулан ажиллаж байна. Энэхүү хөтөлбөрийн хүрээнд Монголбанкны Дэд Ерөнхийлөгч Г.Энхтайван Монгол Улсын Их сургуулийн Бизнесийн сургуулийн Санхүүгийн тэнхим болон Нийгмийн ухааны сургуулийн Эдийн засгийн тэнхимийн оюутнуудад "Финтек ба Криптовалют" сэдвээр лекц уншиж, чөлөөт ярилцлагыг өрнүүллээ.


Монголбанкны хувьд Тинк-Банк хөтөлбөрөөс гадна "Олон нийтийн санхүүгийн суурь мэдлэгийг дээшлүүлэх хөтөлбөр"-ийг манлайлан хэрэгжүүлж байгаагийн нэг зорилтот бүлэг нь их дээд сургуулийн оюутнууд юм. Энэ хөтөлбөрийн үр дүнд магадлан итгэмжлэгдсэн 11 их дээд сургуульд "Хувь хүний санхүү" хичээлийг мэргэжил харгалзахгүй үзэж байна.