Орон сууцны ипотекийн зээлийн өдрийн мэдээ
(2016 оны 4 дүгээр сарын 06-ны өдрийн байдлаар)
Тайлант өдрийн байдлаар, банкууд 3648 иргэний 220.7 тэрбум төгрөгийн зээлийн хүсэлтийг хүлээн авч, 999 иргэний 5%-ийн хүүтэй 47 тэрбум төгрөгийн, 1736 иргэний 8%-ийн хүүтэй 113.2 тэрбум төгрөгийн зээлийг тус тус олгохоор шийдвэрлэсэн байна.
Түүнчлэн Улаанбаатар хотын гэр хорооллын дахин төлөвлөлтийн хүрээнд хамрагдах орон сууц, Улаанбаатар хотын алслагдсан дүүргүүд болох Багануур, Багахангай, Налайх, нийслэлийн шинэ суурьшлын бүс, 21 аймгийн нутаг дэвсгэрт орон сууц худалдан авсан 547 зээлдэгчийн 22.5 тэрбум төгрөгийн орон сууцны ипотекийн зээлийн хүүг 8%-иас 5%-д шилжүүлээд байна.
Жич: Энэхүү мэдээлэл нь тухайн банкнаас Монголбанкинд хүргүүлсэн өдөр тутмын урьдчилсан мэдээлэл бөгөөд Монголбанк банкуудын сарын эцсийн албан ёсны тайлангаар баталгаажуулна.