2015-12 сарын орон сууцны үнийн индекс
Монголбанкны захиалгаар Үл хөдлөх хөрөнгийн Тэнхлэг зууч компанийн хараат бусаар хийсэн 2015 оны 12-р сарын "Орон сууцны үнийн индекс"-ийн (ОСҮИ) судалгааг олон нийтэд танилцуулж байна.
Тус судалгаагаар ОСҮИ 12-р сард 5.5 хувьтай гарлаа. Энэ нь өмнөх сараас -1.1 хувиар буурсан үзүүлэлт юм. Харин оны эхэн үетэй харьцуулахад -11.3 хувь, өнгөрсөн оны мөн үетэй буюу 12 сарын өмнөхтэй харьцуулахад -11.3 хувиар буурчээ.
Шинэ орон сууцны үнийн индекс 19.1 хувьтай гарлаа. Энэ нь өмнөх сараас -0.5 хувиар буурсан үзүүлэлт юм. Харин оны эхэн үетэй харьцуулахад -6.1 хувь, өнгөрсөн оны мөн үетэй харьцуулбал -6.1 хувиар буурчээ.
Хуучин орон сууцны үнийн индекс суурь үе буюу 2013 оны 1 сарын үзүүлэлтээс доошоо орж -1.5 хувьтай гарлаа. Энэ нь өмнөх сараас -1.1 хувиар, оны эхэн үеэс -15.2, өнгөрсөн оны мөн үеэс -15.2 хувиар буурсан үзүүлэлт юм.
Нэгдсэн |
Шинэ о/с |
Хуучин о/с |
|
Индексийн өөрчлөлт /суурь үе 2013.01-с/ |
5.5% |
19.1% |
-1.5% |
Өмнөх сартай харьцуулахад |
-1.1% |
-0.5% |
-1.5% |
Оны эхэнтэй харьцуулахад |
-11.3% |
-6.1% |
-15.2% |
Өмнөх оны мөн үетэй харьцуулахад |
-11.3% |
-6.1% |
-15.2% |
ОСҮИ-ийг Хедоник регрессийн аргаар тооцоолж буй бөгөөд энэхүү тооцоололд тухайн сард Улаанбаатар хотод борлуулагдахаар зах зээлд нийлүүлэгдсэн шинэ, хуучин нийт 5153 орон сууцны мэдээллийг хамрууллаа.