Орон сууцны ипотекийн зээлийн өдрийн мэдээ
(2016 оны 5 дугаар сарын 13-ны өдрийн байдлаар)
Тайлант өдрийн байдлаар, банкууд 6045 иргэний 374 тэрбум төгрөгийн зээлийн хүсэлтийг хүлээн авч, 1784 иргэний 5%-ийн хүүтэй 84.7 тэрбум төгрөгийн, 3508 иргэний 8%-ийн хүүтэй 234.6 тэрбум төгрөгийн зээлийг тус тус олгохоор шийдвэрлэсэн байна.
Түүнчлэн Улаанбаатар хотын гэр хорооллын дахин төлөвлөлтийн хүрээнд хамрагдах орон сууц, Улаанбаатар хотын алслагдсан дүүргүүд болох Багануур, Багахангай, Налайх, нийслэлийн шинэ суурьшлын бүс, 21 аймгийн нутаг дэвсгэрт орон сууц худалдан авсан 731 зээлдэгчийн 29.6 тэрбум төгрөгийн орон сууцны ипотекийн зээлийн хүүг 8%-иас 5%-д шилжүүлээд байна.
Жич: Энэхүү мэдээлэл нь тухайн банкнаас Монголбанкинд хүргүүлсэн өдөр тутмын урьдчилсан мэдээлэл бөгөөд Монголбанк банкуудын сарын эцсийн албан ёсны тайлангаар баталгаажуулна.