A-
A
A+

Төлбөрийн тэнцлийн 2017-08 сарын урьдчилсан гүйцэтгэл

2017-10-02 00:00 | Мэдээ

Гол үзүүлэлт

  • Урсгал ба хөрөнгийн дансны тэнцэл 328.7 сая ам.долларын алдагдалтай гарч, алдагдлын хэмжээ өнгөрсөн оны мөн үеэс 44%-иар буюу 260.6 сая ам.доллараар буурсан. Энэхүү өөрчлөлт нь бараа ба үйлчилгээний дансны алдагдал 571.9 сая ам.доллараар буурч 360.5 сая ам.долларын ашигтай гарснаар тайлбарлагдаж байна.
  • Санхүүгийн дансны тэнцэл 649.2 сая ам.долларын ашигтай гарсан үзүүлэлтэй байна. Өнгөрсөн оны мөн үед Монгол Улс цэвэр дүнгээр 643.2 сая ам.долларын эх үүсвэрийг гадаадаас авч байсан бол тайлант оны эхний 8 сарын байдлаар 649.2 сая ам.доллар буюу цэвэр дүнгээр гадаад санхүүжилт 6.0 сая ам.доллараар нэмэгдсэн үзүүлэлттэй байна.
  • 2017 оны эхний 8 сарын байдлаар нийт төлбөрийн тэнцэл 215.4 сая ам.долларын ашигтай байна.

 

Хүснэгт1.Төлбөрийн тэнцлийн 2017 оны эхний 8 сарын урьдчилсан гүйцэтгэл, сая ам.доллараар

 

Дэлгэрэнгүй мэдээлэл