A-
A
A+

Хяналт шалгалтын газар

Хяналт, шалгалтын газрын захирал: Ц.Нарандалай

Хяналт шалгалтын газар нь Монголбанкнаас банкны үйл ажиллагаанд тавих хяналтыг хэрэгжүүлэх, банкны удирдлага, үйл ажиллагааны зохистой харьцаа болон бусад шаардлагыг тогтоох, Банкны тухай хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангах замаар банкны харилцагчдын эрх ашгийг хамгаалж, банкны салбарын тогтвортой байдлыг хангах зорилгоор дараах үндсэн чиг үүргийг хэрэгжүүлнэ.

  • 1. Банкны тухай хууль тогтоомж, Мөнгө угаах болон терроризмийг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хууль, Монголбанкны Ерөнхийлөгчийн шийдвэр, баталсан журам, зааврыг банк хэрхэн биелүүлж байгаад хяналт тавьж, шалгалт хийн холбогдох арга хэмжээ авах;
  • 2. Банкны үйл ажиллагаа, зохистой засаглал, санхүү төлбөрийн чадварын байдалд нь тогтмол хяналт тавьж, үнэлэлт дүгнэлт өгөн шаардлагатай арга хэмжээ авах;
  • 3. Банкны үйл ажиллагаанд Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангуулах, энэ зорилгоор банканд тавигдах шаардлагыг тогтоох, зөвлөмж, гарын авлагаар хангах, Санхүүгийн зохицуулах хороо болон хяналт шалгалтын бусад байгууллагатай хамтран ажиллах, нэгдсэн хяналтыг хийж санхүүгийн нэгдлийн хэмжээнд хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангуулах;
  • 4. Хяналт шалгалтын үр өгөөж, чанарыг дээшлүүлэх зорилгоор Монголбанкны бусад газар, нэгжүүдтэй хамтарч ажиллах, мэдээлэл солилцох;
  • 5. Банкны хяналт шалгалттай холбоотой асуудлаар олон улсын банк, санхүүгийн байгууллагуудтай хамтран ажиллах;
  • 6. Хяналт шалгалтын газрын хэлтсүүдийн үйл ажиллагааг оновчтой хуваарилах, шаардлагатай тохиолдолд орлон гүйцэтгэх замаар хяналт шалгалтын үйл ажиллагааны тасралтгүй байдал, үр нөлөөг хангах;
  • 7. Банкны нөхцөлт удирдлагыг хэрэгжүүлэх санал, төлөвлөгөө боловсруулж, удирдлагуудад танилцуулан шийдвэрлүүлэх, нөхцөлт удирлагыг хэрэгжүүлэхтэй холбоотой үйл ажиллагааг зохион байгуулах, хэрэгжүүлэх.
Бидний тухай