Эрсдэлийн удирдлагын албаны дарга: Д.Баянзул
Монголбанкны үйл ажиллагаанд учирч болзошгүй санхүүгийн эрсдэлийг удирдах, санхүүгийн болон үйл ажиллагааны эрсдэлийг тодорхойлон хянаж, тайлагнах зорилгоор дараах чиг үүргийг хэрэгжүүлнэ. Үүнд:
- Санхүүгийн болон үйл ажиллагааны эрсдэлийн удирдлагын талаар баримтлах журам, заавар, гарын авлагуудыг боловсруулан хэрэгжүүлэх, хэрэгжилтэд хяналт тавих, тайлагнах,
- Гадаад валютын улсын нөөцийн дунд болон богино хугацаанд хэрэгжүүлэх хөрөнгө оруулалтын бүтэц болон бенчмаркын санал боловсруулах, гүйцэтгэлд нь хяналт тавих, тайлагнах,
- Гадаад валютын улсын нөөцийн эрсдэлийн лимит, хязгаарлалтуудын талаар санал боловсруулах, гүйцэтгэлд нь хяналт тавих, тайлагнах,
- Гадаад валютын улсын нөөцийн удирдлагатай холбоотой тайлан, мэдээ боловсруулах,
- Эрсдэлийн удирдлагыг сайжруулах талаар судалгаа, шинжилгээ хийж, санал боловсруулах,
- Монголбанкнаас эцсийн зээлдүүлэгчийн хувьд арилжааны банкуудад олгох зээлийн барьцаанд авах хөрөнгийн шалгуурыг тодорхойлох, хөрөнгийн жагсаалтыг боловсруулах, гүйцэтгэлд нь хяналт тавих,
- Монголбанкнаас репо нөхцлөөр худалдан авах үнэт цаасны шалгуурыг тодорхойлох, үнэт цаасны жагсаалтыг боловсруулах, гүйцэтгэлд нь хяналт тавих,
- Монголбанкинд учирч болзошгүй үйл ажиллагааны эрсдэлийг холбогдох газар, нэгжүүдтэй хамтран тодорхойлж үнэлэх, хяналт тавих, тайлагнах,
- Монголбанкны хэвийн үйл ажиллагааны тасралтгүй байдлыг хангах, онцгой нөхцөл байдлын төлөвлөгөөний хэрэгжилтэд хяналт тавих,