Санхүүгийн зах зээлийн газрын захирал: А.Энхжин
Санхүүгийн зах зээлийн газар нь төрөөс мөнгөний бодлогыг хэрэгжүүлэх, гадаад валютын улсын нөөцийг удирдах, санхүүгийн зах зээлийн үйл ажиллагааг явуулах, Эрдэнэсийн санг эрхлэх чиг үүрэгтэй болно.
Нөөцийн удирдлагын хэлтсийн чиг үүрэг
- 1. Монголбанкны эрсдэлийн удирдлагын асуудал хариуцсан нэгжээс тогтоосон эрсдэлийн ерөнхий түвшин, багцын оновчтой бүтэц, эрсдэлийн хязгаар, хязгаарлалтын хүрээнд гадаад валютын нөөцийг найдвартай, үр ашигтай байдлаар байршуулах;
- 2. Гадаад валютын нөөцийн үр ашгийг нэмэгдүүлэх, эрсдэлийг зохистой түвшинд барих үүднээс шинээр ашиглах болох санхүүгийн бүтээгдэхүүн үйлчилгээний судалгааг хийж, Монголбанкны удирдлагад тухай бүр танилцуулах;
- 3. Гадаад зах зээлийн судалгааг тогтмол хийж, гадаад валютын нөөцийн үр ашиг, эрсдэлд нөлөөлж болзошгүй хүчин зүйлсийг тогтоож холбогдох мэдээллийг Монголбанкны удирдлагад тогтмол танилцуулж байх.
Зах зээлийн хэлтсийн чиг үүрэг
- 1. Мөнгөний бодлогыг хэрэгжүүлэх зорилгоор санхүүгийн зах зээлтэй холбоотой үйл ажиллагааг гүйцэтгэх:
- Төв банкны болон Засгийн газрын үнэт цаасны арилжааг зохион байгуулах;
- Төв банкны репо болон арилжааг зохион байгуулах;
- Төв банкны байнгын хэрэгслүүд, өдрийн зээлийн үйл ажиллагааг гүйцэтгэх;
- Дотоодын зах зээл дээрх гадаад валютын арилжааг зохион байгуулах.
- 2. Мөнгөний бодлогыг үр дүнтэй хэрэгжүүлэх үүднээс санхүүгийн зах зээлийн дэд бүтцийг боловсронгуй болгох талаар санал боловсруулах, мөнгөний бодлогын арга хэрэгслүүдийг зохистой ашиглах, тэдгээрийг боловсронгуй болгох, хөгжүүлэх, шинэ хэрэгслийг судалж нэвтрүүлэх;
- 3. Гадаад валютын ханшийн огцом хэлбэлзлийг зөв зохистойгоор удирдах талаар санал боловсруулах, энэ асуудлаар Монголбанкны удирдлагаас өгсөн чиглэлийн дагуу арга хэмжээ авах;
- 4. Мөнгөний бодлогын хэрэгслүүдтэй холбоотой журам, заавар, гэрээний төсөл боловсруулах, батлуулах;
- 5. Банкны системийн нөөцийн өөрчлөлтийн таамаглалыг хийх;
- 6. Банкны заавал байлгах нөөцийн шаардлага, хангалтыг тооцох, биелэлтэнд хяналт тавих;
- 7. Төв банкны зээлжүүлэлтийн үйл ажиллагааны хүрээнд эцсийн зээлдүүлэгчийн хувьд Засгийн газрын зээл олгох, банкинд зээл олгох, дамжуулан зээлдүүлэх үйл ажиллагааг гүйцэтгэх, эргэн төлөлтөнд хяналт тавих;
- 8. Валютын дотоодын захын дэд бүтцийг хөгжлүүлэх үйл ажиллагааг хэрэгжүүлэх.
Эрдэнэсийн сан хэлтсийн чиг үүрэг
- 1. Эрдэнэсийн санг түүх соёлын хөдлөх дурсгалт зүйлээр баяжуулах, түүний бүрэн бүтэн байдал болон найдвартай ажиллагааг төрийн эрх бүхий байгууллагатай хамтран хангах, олон нийтэд сурталчлах, “Соёлын өвийг хамгаалах тухай хууль” болон бусад хууль, журмын дагуу Эрдэнэсийн сангийн сан хөмрөгийн талаарх Бүртгэл мэдээллийн санг бүрдүүлж, тухай бүр шинэчилэх,
- 2. Улсын нөөцийг бүрдүүлэх зорилгоор худалдан авсан үнэт металлын сорьц, жинг хянан шалгасны үндсэн дээр санд худалдан авах, хадгалалтыг хариуцах, цэвэршүүлж, мөнгөжүүлэх үйл ажиллагааг зохион байгуулах,
- 3. Дотоодын зах зээлээс худалдан авч бэлтгэсэн үнэт металлыг олон улсын жишигт нийцүүлэн цэвэршүүлэх компанийг холбогдох хуулийн хүрээнд сонгон шалгаруулан, гэрээ байгуулж, гэрээний биелэлтийг хянах, тайлагнах,
- 4. Монголбанкны нэр, бэлэгдэл бүхий үнэт металл, бусад материалаар дурсгалын зоос үйлдвэрлүүлэх талаар дотоод, гадаадын байгууллагуудаас ирүүлсэн саналыг судлан, саналаа удирдлагад танилцуулж, шийдвэрлүүлэх, хэрэгжилтэд хяналт тавих,
- 5. Эрдэнэсийн сангийн үзмэрийн танхимын дэглэлт шинэчлэлтийг хариуцаж, олон нийтэд үзүүлэн таниулах үйл ажиллагааг эрхлэх,
- 6. Эрдэнэсийн сангийн бодлого, зохицуулалтыг боловсронгуй болгох.