A-
A
A+

Судалгаа, статистикийн газар

Судалгаа, статистикийн газрын захирал: Д.Даваасүх

Судалгаа, статистикийн газар нь Монголбанкны бодлогын шийдвэрт дэмжлэг болохуйц эдийн засаг, санхүүгийн салбарын судалгааны ажлыг гүйцэтгэх, Монгол Улсын мөнгө, санхүүгийн болон гадаад секторын статистикийг боловсруулж, олон нийтэд мэдээлэх үндсэн үүрэгтэй дараах чиг үүргийг хэрэгжүүлж ажиллана.

Судалгааны хэлтсийн чиг үүрэг

  • 1. Монголбанкны бодлого боловсруулах, мөнгөний бодлогын оновчтой шийдвэр гаргахад дэмжлэг үзүүлэх зорилгоор бодлогын суурь судалгаа болон эмпирик судалгааг хөгжүүлэх;
  • 2. Гадаад, дотоодын эдийн засгийн орчин, мөнгөний бодлого, валютын ханш, төлбөрийн систем, гадаад секторын тогтвортой байдал, санхүүгийн тогтвортой байдал зэрэг чиглэлээр өргөн хүрээнд судалгаа, шинжилгээний ажил хийх, судалгааны тоон мэдээллийг бүрдүүлэх, хадгалах, баяжуулах;
  • 3. Судалгаа, шинжилгээний үр дүнд үндэслэсэн бодлогын зөвлөмжүүд боловсруулах, Монголбанкны бодлогын хэрэгжилтийн үр нөлөөнд шинжилгээ-үнэлгээ хийхэд чиглэсэн судалгаа хийж, санал боловсруулах;
  • 4. Зөвшөөрөгдсөн судалгааны ажлуудыг хэвлэн нийтлүүлэх, илтгэл хэлбэрээр хурал, зөвлөгөөнд танилцуулах, зөвлөмж байдлаар холбогдох байгууллагуудад хүргүүлэх;
  • 5. Судалгааны чиглэлээр гадаад, дотоодын холбогдох байгууллагуудтай хамтран ажиллах.

Статистикийн хэлтсийн чиг үүрэг

  • 1. Монгол Улсын мөнгө, санхүүгийн болон гадаад секторын статистик мэдээллийг батлагдсан журам, аргачлал, олон улсын стандартын дагуу нэгтгэн боловсруулж, тогтсон хуваариар Монголбанкны цахим хуудсаар дамжуулан нийтэд түгээх;
  • 2. Монголбанкны статистикийн бюллетень, банкуудын нэгдсэн тайлан тэнцэл, ипотекийн зээлийн тайлан, мөнгөний тойм, эдийн засгийн үйл ажиллагааны салбарын ангилалаарх зээлийн тайлан, жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчдэд олгосон зээлийн тайлан, гадаад секторын тойм, гадаад худалдааны тойм, төлбөрийн тэнцэл, гадаад хөрөнгө оруулалтын позиц, гадаад өр, бусад тайлан мэдээллийг сар, улирлын давтамжтайгаар боловсруулж, олон нийтэд тогтмол мэдээлэх;
  • 3. Монголбанкнаас олон нийтэд мэдээлдэг статистик мэдээллийг нэгтгэн боловсруулахтай холбоотой журам, заавар, аргачлал, тайлан мэдээ, бүртгэлийн маягтыг шаардлагатай тухай бүр шинэчлэн батлуулж мөрдөх;
  • 4. Статистик мэдээллийн хамрах хүрээ, хүртээмж, чанарыг сайжруулах, мэдээлэл боловсруулах аргачлалыг тогтмол боловсронгуй болгож байх зорилгоор олон улсын байгууллага, гадаад, дотоодын холбогдох байгууллагатай хамтран ажиллах;
  • 5. Статистик мэдээллийн үнэн зөв байдалд хяналт тавьж ажиллах;
  • 6. Их өгөгдлийг хөгжүүлэх, цуглуулах, боловсруулах;
  • 7. Статистик, тайлан мэдээллийг хэрэглэгчдэд илүү хүртээмжтэй байлгах, ашиглахад хялбар болгох чиглэлээр тогтмол хөгжүүлэх.

Түүвэр судалгаа, шинжилгээний хэлтсийн чиг үүрэг

  • 1. Монголбанкны бодлого болон үйл ажиллагааны оновчтой шийдвэр гаргахад дэмжлэг үзүүлэх зорилгоор эдийн засгийн түүвэр судалгаа явуулах, микро эдийн засгийн хүрээнд судалгаа, шинжилгээний ажлуудыг хийж гүйцэтгэх;
  • 2. Инфляцын хүлээлт, банкны салбарын гол үйл ажиллагаа, бизнес эрхлэгчдийн өнөөгийн байдал цаашдын төлөв, шинжээчдийн эдийн засгийн төсөөлөл, өрхийн санхүүгийн байдал зэрэг нийгэм, эдийн засгийн чиглэлээр болон цаг үеийн шаардлагатай түүвэр судалгааны ажлуудыг хэрэглэгч, үйлдвэрлэгч, өрх, судлаачид, банкуудын дунд зохион байгуулж үр дүнг удирдлагад тайлагнах, олон нийтэд мэдээллэх;
  • 3. Түүвэр судалгааны болон микро өгөгдөл, мэдээллийн сан ашиглан эдийн засгийн шинжилгээ, судалгааны ажил хийх, үр дүн дээр нь суурилан макро эдийн засгийн хандлагыг тодорхойлох. Стратегийн гол бараа, бүтээгдэхүүнүүдийн эрэлт, нийлүүлэлт, үнэ, өртөг, нөөцийн талаар тогтмол судалж тайлагнах;
  • 4. Судалгаа, шинжилгээний үр дүнд үндэслэсэн бодлогын зөвлөмж, санал боловсруулах, зөвшөөрөгдсөн түүвэр судалгааны ажлуудыг хэвлэн нийтлүүлэх, илтгэл хэлбэрээр хурал, зөвлөгөөнд танилцуулах, зөвлөмж байдлаар холбогдох байгууллагуудад хүргүүлэх;
  • 5. Түүвэр судалгаа, микро эдийн засгийн шинжилгээний тоон мэдээллийн санг бүрдүүлж баяжуулах, хэрэглэгчдэд илүү хүртээмжтэй байлгах, ашиглахад хялбар болгох чиглэлээр тогтмол хөгжүүлэх;
  • 6. Түүвэр судалгаа, микро эдийн засгийн шинжилгээний чиглэлээр гадаад, дотоодын холбогдох байгууллагуудтай хамтран ажиллах, судлаачдын чадварыг хөгжүүлэх, хамрах хүрээг өргөжүүлэх.
Бидний тухай