A-
A
A+

Олон нийтийн боловсрол, мэдээллийн төв

Олон нийтийн боловсрол, мэдээллийн төвийн захирал: Б.Одонтунгалаг

Монголбанкны Олон нийтийн боловсрол, мэдээллийн төвийн /ОНБМТ/ үндсэн чиг үүрэг нь Төв банкны олон нийттэй харилцах үндсэн арга хэрэгслүүдээр дамжуулан мөнгөний бодлогын нөлөөллийг сайжруулах, инфляцын хүлээлтийг зохистой удирдах, санхүүгийн салбарын тогтвортой байдлыг хангах, Төв банкны хараат бус, нээлттэй ил тод байдал, хариуцлагыг бэхжүүлэх, Төв банкинд итгэх итгэлийг нэмэгдүүлэхэд чиглэнэ.

Мэдээлэл, лавлагааны албаны чиг үүрэг:

  • "Олон нийтийн санхүүгийн суурь мэдлэгийг дээшлүүлэх хөтөлбөр"-ийг хэрэгжүүлэх ажлыг удирдлага зохион байгуулалтаар хангах, холбогдох төр засгийн байгууллагуудтай хамтран хэрэгжүүлэх;
  • Холбогдох байгууллагуудтай хамтран олон нийтийн дунд сургалт, хэлэлцүүлэг, уралдаан тэмцээн зохион байгуулах;
  • Монголбанкны хэвлэмэл бүтээгдэхүүнийг нэгтгэн хэвлүүлж, олон нийтэд хүргэх;
  • Монголбанкны цахим шуудан болон утсаар ирүүлсэн асуултад холбогдох хариу тайлбар өгөх, иргэдийн санал гомдлыг хүлээн авч шийдвэрлэх.
Бидний тухай