A-
A
A+

Дотоод аудитын газрын чиг үүрэг

Дотоод аудитын газрын захирал: А.Шижирмаа

Дотоод аудитын газар нь байгууллагын үнэ цэнийг нэмэгдүүлэх, үйл ажиллагааг сайжруулахад чиглэсэн хараат бус, бие даасан, бодитойгоор баталгаажуулах, зөвлөх үйл ажиллагааг эрхлэх үндсэн зорилгын хүрээнд Монголбанкны бүтцийн нэгжүүдийн үйл ажиллагаанд аудит, шалгалт хийх, зайны болон дараалсан хяналт тавьж, удирдлагыг мэдээллээр хангах, аудит, хяналт, шалгалтын үр дүнгээр шийдвэр гаргуулж, биелэлтийг хангаж ажиллах замаар байгууллагын зорилго, зорилтыг хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх, үйл ажиллагааны эрсдэлийг үнэлэх, бууруулах үндсэн зорилгын хүрээнд дараах чиг үүргийг хэрэгжүүлж ажиллана. Үүнд:

  1. Дунд хугацааны болон тухайн жилийн аудит, шалгалтын ажлын төлөвлөгөөг боловсруулж, Монголбанкны Ерөнхийлөгчөөр батлуулах, Монголбанкны газар, хэлтэс, алба, төв, орон нутгийн нэгжүүдийн үйл ажиллагаанд аудит, хяналт, шалгалт хийж, санал, дүгнэлт, зөвлөмж гарган Монголбанкны удирдлагад танилцуулан холбогдох шийдвэр гаргуулж, үүрэг даалгавар өгөх;
  2. Монголбанкны төвийн болон орон нутгийн нэгжийн үйл ажиллагаанд тасралтгүй хяналт тавих, аливаа эрсдэл, зөрчлийг үйл ажиллагааны явцад илрүүлснээр учирч болзошгүй сөрөг үр дагавраас сэргийлэх тогтолцоог бий болгох;
  3. Аудит, шалгалтаар илэрсэн зөрчлийг арилгахаар Монголбанкны Ерөнхийлөгчийн тушаал, аудит, шалгалтын дүгнэлт, Улсын байцаагчийн акт, мэдэгдлээр өгсөн үүрэг даалгаврын биелэлтэд дараалсан хяналт тавих;
  4. Иргэд, байгууллагын өргөдөл, гомдол, мэдээллийн мөрөөр шалгалт хийх, тогтоосон хугацаанд нь багтаан хариу өгөх, биелэлтэд нь хяналт тавьж ажиллах;
  5. Монголбанкны санхүүгийн тайланд хөндлөнгийн аудит хийж байгаа аудитын компани, гаднаас ирж ажиллаж байгаа шалгалтын ажлын хэсэгтэй хамтран ажиллах; 
  6. Монголбанкны үйл ажиллагааны эрсдэлийн талаарх заавар, журмын хэрэгжилтийг шалган санал, зөвлөмж, дүгнэлт гаргаж, үр дүнг Монголбанкны удирдлагад танилцуулах;
  7. Монголбанкны өдөр тутмын хэвийн үйл ажиллагааны тасралтгүй байдлыг хэрхэн хангаж байгаа, болзошгүй халдлага, онцгой байдлын үед авч хэрэгжүүлэх төлөвлөгөөний биелэлтийг газар дээр нь шалгах;
  8. Улирал бүр хийсэн аудит, хяналт, шалгалтын тайланг нэгтгэж Монголбанкны удирдлага, Хяналтын зөвлөлд танилцуулах;
  9. Дотоод аудит, дотоод хяналт, үйл ажиллагааны эрсдэлийн удирдлагатай холбоотой олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн сайн туршлага, мэдлэгийг Монголбанкинд нэвтрүүлэх, хэрэгжүүлж хэвшил болгох, үйл ажиллагаагаа тасралтгүй сайжруулах.
Бидний тухай