A-
A
A+

Санхүүгийн мэдээллийн алба

Санхүүгийн мэдээллийн албаны дарга: Б.Батбаатар

Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хуульд СМА-ны чиг үүргийг дараах байдлаар тодорхойлсон байна. Үүнд:

1. Санхүүгийн мэдээллийн алба энэ хуулийн 10, 11 дүгээр зүйлд зааснаас гадна дараах чиг үүргийг хэрэгжүүлнэ:

  • 1.1. энэ хуулийн 4.1, 4.2-т заасан этгээдээс ирүүлсэн, түүнчлэн эрх бүхий төрийн болон гадаад улсын ижил төстэй байгууллагын мэдээллийн санд байгаа мэдээллийг хүлээн авах, цуглуулах, түүнд дүн шинжилгээ хийх
  • 1.2. эрх бүхий байгууллагад шилжүүлсэн сэжигтэй болон бэлэн мөнгөний гүйлгээний мэдээллийн сан бүрдүүлэх
  • 1.3. сэжигтэй болон бэлэн мөнгөний гүйлгээний талаар ирүүлсэн мэдээллийн дагуу авсан арга хэмжээний талаар энэ хуулийн 4.1-д заасан этгээд болон төрийн эрх бүхий байгууллагад тогтмол мэдээлэх
  • 1.4. мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй холбогдсон мэдээллийг шалгах, сэжигтэй гүйлгээг хянах, илрүүлэх аргачлал боловсруулж энэ хуулийн 4.1-д заасан этгээдэд мэдээлэх, хэрэгжилтийг зохион байгуулах
  • 1.5. мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх талаар олон нийтийн дунд мэдээлэл, сурталчилгаа явуулах
Бидний тухай