A-
A
A+

Санхүү бүртгэлийн газар

Санхүү бүртгэлийн газрын захирал: Ц.Гарьд

Монголбанкны нягтлан бодох бүртгэлийн үйл ажиллагааг Нягтлан бодох бүртгэл болон Санхүүгийн тайлагналын олон улсын стандарт, холбогдох хууль тогтоомжид нийцүүлэн гүйцэтгэж, санхүүгийн тайланг бэлтгэх, Монголбанкны нягтлан бодох бүртгэлийн бодлогын баримт бичгийг боловсронгуй болгох, Засгийн газар, банкууд, Хадгаламжийн даатгалын корпорацийн төлбөр тооцоог гүйцэтгэх зорилгоор дараах чиг үүргийг хэрэгжүүлнэ.

1. Тайлан мэдээ, бодлогын хэлтэс

  • 1.1 Монголбанкны нягтлан бодох бүртгэлийн бодлого, дансны нэгдсэн төлөвлөгөө, холбогдох журам, зааврыг Нягтлан бодох бүртгэлийн болон Санхүүгийн тайлагналын олон улсын стандартад нийцүүлэн боловсруулах, боловсронгуй болгон сайжруулах, хэрэгжилтэд хяналт тавин ажиллах;
  • 1.2 Төв банкны тухай хуулийн 40, 41 дүгээр зүйл, Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 8 дугаар зүйлд нийцүүлэн СТОУС-ын дагуу нягтлан бодох бүртгэл хөтөлж, санхүүгийн тайланг гаргах, санхүүгийн байдлын тайлан, орлогын дэлгэрэнгүй тайлан, өмчийн өөрчлөлтийн тайлан, мөнгөн гүйлгээний тайлан, санхүүгийн тайлангийн тодруулгыг бэлтгэн тайлагнах;
  • 1.3 Нягтлан бодох бүртгэл хөтлөлтийн үнэн зөв байдалд хяналт тавьж, өдөр тутмын үлдэгдлийн тэнцэл, тэнцлийн гадуурх тайланг гаргах, санхүүгийн бүртгэл тайлангийн үнэн зөв, ил тод, тасралтгүй байдлыг ханган ажиллах;
  • 1.4 Хөндлөнгийн аудитын байгууллагын аудиторт шаардлагатай тоон мэдээ, тайланг бэлтгэн хүргүүлэх, холбогдох тайлбарыг өгөх байдлаар хамтран ажиллаж, жилийн санхүүгийн тайланг баталгаажуулах;
  • 1.5 Эдийн засагт гарч буй өөрчлөлт, мөнгөний бодлого, гадаад валютын ханшийн өөрчлөлт нь Монголбанкны тайлан тэнцэлд хэрхэн нөлөөлж буйг судлах, жилийн эцсийн байдлаарх тэнцэл, орлого үр дүнгийн таамаглал, ашиг, алдагдлын төсөөлөл, тэнцлийн өсөлтийн төсөөллийг тогтмол хийх, удирдлагад танилцуулж, удирдлагыг шуурхай мэдээллээр хангах;
  • 1.6 Авлигын эсрэг хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.4, Шилэн дансны тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1, 6.4 дэх заалтын дагуу Монголбанкны хагас жилийн санхүүгийн тайланг цахим хуудсандаа байршуулж байх, үнэн зөвийг хариуцах;
  • 1.7 Нягтлан бодох бүртгэлийн 15 дугаар зүйлийн дагуу нягтлан бодох бүртгэл хөтлөлтөд гарсан алдааны шалтгаан, залруулах аргыг журмаар тодорхойлж, нягтлан бодох бүртгэлийн алдааг алдаа гарсан үеийн санхүүгийн тайланд тусгах арга хэмжээ авах;
  • 1.8 Монголбанкны төв болон орон нутаг дахь хэлтэс, салбарыг бүртгэлийн нэгдсэн удирдлагаар хангаж, тэдгээрийн бүртгэл хөтлөлт болон санхүүгийн тайлан гаргах үйл ажиллагаанд хяналт тавьж, Монголбанкны нэгдсэн санхүүгийн тайлан мэдээ гаргах, тайланд шинжилгээ хийж, тайлагнах.

 

2. Бүртгэлийн хэлтэс

  • 2.1 Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 13 дугаар зүйл, Нягтлан бодох бүртгэлийн бодлогын баримт бичигт заасны дагуу анхан шатны баримтыг үндэслэн бүртгэл хөтлөх;
  • 2.2 Хөрөнгө, эх үүсвэрийн хөдлөл, өөрчлөлт бүрийг анхан шатны баримтыг үндэслэн бичилт хийж баталгаажуулах, ингэхдээ анхан шатны баримтын бүрдэлгүй ажил, гүйлгээг бүртгэж, санхүүгийн тайланд тусгахгүй байх зарчмыг баримтлан, бүртгэлийн үнэн зөвийг хариуцах;
  • 2.3 Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлд нийцүүлэн нягтлан бодох бүртгэл хөтлөх ба хуульд заасан дарааллыг баримтлан бүртгэлийн мэдээллийг боловсруулахын зэрэгцээ санхүү, аж ахуйн бүх ажил, гүйлгээ, хөрөнгө, хөрөнгө оруулалт, авлага, өр төлбөр, үйл ажиллагааны санхүүгийн эх үүсвэр, орлого, зардал, нягтлан бодох бүртгэлийн олон улсын стандартаар тогтоосон бусад зүйлсийг нягтлан бодох бүртгэлд заавал тусгах ажлыг хариуцан гүйцэтгэх;
  • 2.4 Монгол Улсын гадаад валютын нөөцийн удирдлагатай холбоотой төлбөр тооцоонд хяналт тавьж, гүйлгээг холбогдох баримтыг үндэслэн цаг тухайд нь гүйцэтгэн, гадаад дотоодын дансдыг тухай бүр нийлж тохируулах;
  • 2.5 Монголбанкны төлбөр тооцоо, Сангийн яам, банк, салбар хоорондын төлбөр тооцоо, үндэсний мөнгөн тэмдэгтийн нөөц сан болон бэлтгэл сангийн төлбөр тооцоог гүйцэтгэж хяналт тавих, зээл, үнэт цаас, валютын арилжааны гүйлгээг гүйцэтгэн, гүйлгээний шимтгэл, торгуулийг суутган авахын зэрэгцээ эрдэнэсийн санд худалдан авах, худалдах үнэт металын болон үнэт зүйлсийн төлбөр тооцоог гүйцэтгэх;
  • 2.6 Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 12 дугаар зүйлд заасны дагуу хөрөнгө, эд хөрөнгийн бүрэн бүтэн байдалд хяналт тавьж, тооллогыг жил бүр хийж, бүртгэлтэй тулган шалгах, Төрийн өмчийн хорооны тооллогын журмын дагуу Монголбанкны Төв болон орон нутаг дахь газар (хэлтэс)-ын салбаруудын үндсэн хөрөнгийн тооллогыг зохион байгуулж, нэгтгэх.
Бидний тухай