Мөнгөн тэмдэгтийн газрын захирал: Б.Алимаа
Мөнгөн тэмдэгтийн газар нь Төв банк /Монголбанк/-ны тухай хуульд заасан үндэсний мөнгөн тэмдэгт гүйлгээнд гаргах үндсэн үйл ажиллагааг хэрэгжүүлэх зорилгоор дараах чиг үүргийг эрхэлнэ.
- 1. Мөнгөн тэмдэгт гүйлгээнд гаргах, гүйлгээнээс татах замаар гүйлгээнд байгаа мөнгөн тэмдэгтийн зохистой бүтцийг хангах;
- 2. Мөнгөн тэмдэгт шинээр үйлдвэрлэх, тээвэрлэх, түүний нөөцийг бий болгох;
- 3. Үндэсний мөнгөн тэмдэгтийн Нөөц болон Төв бэлтгэл сангийн найдвартай, тасралтгүй ажиллагааг болон тэдгээрийн бүрэн бүтэн аюулгүй байдлыг хангах;
- 4. Үндэсний мөнгөн тэмдэгтийн чанар, үзэмж, хамгаалалтын таних тэмдгийг олон улсын шинэ дэвшилтэт технологи, дэлхий нийтийн хөгжил дэвшилтэй уялдуулан тогтмол сайжруулж, боловсронгуй болгох;
- 5. Мөнгөн тэмдэгтийн хүчин төгөлдөр, хуурамч эсэхийг тодорхойлох, гэмтэж муудсаныг солих, устгах ажлыг эрхлэн зохион байгуулах;
- 6. Дээр дурдсан үндсэн чиг үүрэгтэй холбогдсон журам, заавар боловсруулах, мөрдөх;
- 7. Үндсэн чиг үүрэгтэй холбогдсон бодлогын санал боловсруулах;
- 8. Гүйлгээнээс хасагдсан хуучны үнэт мөнгөн тэмдэгтүүд, загварууд болон дурсгалын зориулалттай бусад мөнгөн тэмдэгтийн нөөцийг хадгалах, зарцуулах, тэдгээртэй холбоотой журам, заавар боловсруулж мөрдөх;