Зээлийн мэдээллийн албаны дарга: М.Баттулга
Монголбанк нь санхүүгийн зуучлагчийн үйл ажиллагаа эрхлэгч байгууллагуудын зээлийн эрсдэл болон хуримтлагдсан чанаргүй зээл, өр авлагыг бууруулах, зээлдэгчийн санхүүгийн сахилга батыг сайжруулах замаар санхүүгийн салбарын тогтвортой байдлыг хангах зорилгын хүрээнд зээлийн мэдээллийн сангийн үйл ажиллагааг эрхэлж байна. Монголбанкны Зээлийн мэдээллийн алба нь дараах чиг үүргийг хэрэгжүүлнэ.
- Зээлийн мэдээллийн тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1 дэх хэсэгт заасан зээлийн мэдээллийн санг бүрдүүлэх, найдвартай, тасралтгүй эрхлэн гүйцэтгэх,
- Зээлийн мэдээллийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл олгох, татгалзах, зөвшөөрлийн хугацааг сунгах, түдгэлзүүлэх, хүчингүй болгох, сэргээх асуудлыг холбогдох хууль тогтоомжийн дагуу хянаж, шийдвэр гаргуулах,
- Зээлийн мэдээллийн талаарх бодлого, үйл ажиллагааг зохицуулсан эрх зүйн орчныг боловсронгуй болгох,
- Зээлийн мэдээлэл нийлүүлэгч, хэрэглэгч, банк, санхүүгийн байгууллага, олон улсын банк, санхүүгийн байгууллагатай зээлийн мэдээллийн үйл ажиллагааг олон улсын түвшинд хүргэх, хөгжүүлэх, тогтолцоог бэхжүүлэх, боловсонгүй болгох, программ хангамжийг сайжруулах, олон нийтийн ойлголт, мэдлэгийг дээшлүүлэх, харилцагчийн эрх ашгийг хамгаалах хүрээнд хамтран ажиллах,
- Монголбанкны зээлийн мэдээллийн санд тулгуурлан тайлан, мэдээг бэлтгэх, боловсруулах,
- Мэдээлэл нийлүүлэгч, хэрэглэгчид зээлийн мэдээллийн тухай хууль тогтоомжийн дагуу зээлийн мэдээллийг нийлүүлж байгаа эсэхэд хяналт тавих,
- Зээлийн мэдээллийн сангийн үйл ажиллагаатай холбоотой иргэд, аж ахуйн нэгжээс гаргасан өргөдөл, гомдол, хүсэлтийг хянан шийдвэрлэх,
- Зээлийн мэдээллийн тогтолцоо, эрх зүй, зорилгын талаар олон нийтэд сурталчлах, сургалт, уулзалт зохион байгуулах,
- Зээлийн мэдээллийн үйлчилгээ үзүүлэх этгээдийн үйл ажиллагааг сайжруулах талаар зөвлөмж гаргаж, Монголбанкны захирлуудын зөвлөлд танилцуулах,
- Зээлийн мэдээллийн үйлчилгээ үзүүлэх этгээдийн үйл ажиллагаанд хяналт тавих,
- Монголбанкны зээлийн мэдээллийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөлгүй зээлийн мэдээллийн үйлчилгээ үзүүлсэн этгээдэд хууль тогтоомжийн дагуу арга хэмжээ авах.
Холбогодох утас: 976-11-323298