A-
A
A+

Банкны бүтцийн өөрчлөлт, бодлогын газар

Банкны бүтцийн өөрчлөлт, бодлогын газрын захирал: Н.Ариунбат

Банкны бүтцийн өөрчлөлт, бодлогын газар нь Монголбанкнаас банкны удирдлага, үйл ажиллагааны зохистой харьцаа болон бусад шаардлагыг тогтоох, Банкны тухай хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангах замаар банкны харилцагчдын эрх ашгийг хамгаалж, банкны салбарын тогтвортой байдлыг хангах зорилгоор дараах үндсэн чиг үүргийг хэрэгжүүлнэ.

  • 1. Банкны салбарын хууль, эрх зүйн орчинг боловсронгуй болгох чиглэлээр хууль, журам, заавар боловсруулах, банкны хяналт шалгалтын үйл ажиллагааг боловсронгуй болгох хүрээнд олон улсын зохицуулалтыг нэвтрүүлэх, Монголбанкны удирдлагад танилцуулж шийдвэрлүүлэх, холбогдох арга хэмжээг авч хэрэгжүүлэх;
  • 2. Банк, түүний нэгж байгуулах, банкны үйл ажиллагаа эрхлэх, Банкны Гүйцэтгэх захирал, Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүнийг томилох, чөлөөлөх, банкны хувь нийлүүлсэн хөрөнгийн хэмжээ, бүтцэд өөрчлөлт оруулахад зөвшөөрөл олгох;
  • 3. Банканд учрах материаллаг эрсдэлүүдийг тухайн нэг банк болон нийт банкны системийн хэмжээнд үнэлэх, банкнаас ирүүлсэн тайлан, мэдээ, судалгаанд тулгуурлан банк тус бүрээр болон системийн хэмжээгээр он дараалсан үзүүлэлт хөтлөн баяжуулж, тэдгээр үзүүлэлтүүдийг үндэслэн судалгаа шинжилгээ хийх;
  • 4. Банканд авч хэрэгжүүлэх урьдчилан сэргийлэх арга хэмжээнээс бусад албадлагын арга хэмжээтэй холбоотой баримт бичиг, санал, дүгнэлт боловсруулж, удирдлагад танилцуулах, албадлагын арга хэмжээг зохион байгуулж, хэрэгжүүлэх;
  • 5. Банкны салбарын ил тод байдлыг хангах, санхүүгийн сахилга батыг дээшлүүлэх зорилгоор шаардлагатай мэдээллийг цаг тухайд нь олон нийтэд мэдээлэх ажлыг холбогдох газартай хамтран зохион байгуулах;
  • 6. Банкны хяналт шалгалттай холбоотой асуудлаар олон улсын банк, санхүүгийн байгууллагуудтай хамтран ажиллах;
  • 7. Банкны бүтцийн өөрчлөлт, бодлогын газрын үйл ажиллагааны тасралтгүй байдал, үр нөлөөг хангахын тулд захирал болон хэлтсийн үйл ажиллагааг оновчтой хуваарилах;
  • 8. Банкны үйл ажиллагааны талаарх харилцагч, хадгаламж эзэмшигчийн өргөдөл, гомдлыг шийдвэрлэх, хууль хяналтын байгууллагын хүсэлтээр шалгалт хийх, шинжээчийн дүгнэлт гаргах, холбогдох арга хэмжээг авч хэрэгжүүлэх.
Бидний тухай