Буцах

Монголбанкны жилийн тайлан

Жилийн тайлан бол Монголбанкны үндсэн хэвлэмэл бүтээгдэхүүн бөгөөд Төв банкнаас бүтэн жилийн турш авч хэрэгжүүлсэн арга хэмжээ, мөнгөний бодлогын үр дүнг нэгтгэн тайлагнадгаараа онцлог юм. Тус тайланд Монголбанкны тайлан тэнцэл мөн тусгалаа олдог байна. Монголбанк “Жилийн тайлан”-г Монгол Улсын Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, УИХ-ын гишүүд, төрийн яам, агентлагуудад танилцуулахын зэрэгцээ их, дээд сургуулиуд, номын сангуудад мөн хүргүүлдэг байна. Жилийн тайлан үндсэн 7 бүлгээс бүрддэг байна. Үүнд:

  • Мөнгөний бодлогын үндсэн зорилт, түүний хэрэгжилт
  • Банкны салбарын хөгжил
  • Төв банкны бусад үйл ажиллагаа
  • Монгол улсын эдийн засгийн тойм
  • Монголбанкнаас хэрэгжүүлсэн бодлогын ба техникийн шинж чанартай арга хэмжээний хураангуй
  • Аудиторын тайлан
  • Статистикийн хавсралтууд зэрэг ордог байна
Жилийн тайлангууд:

Монголбанк Мобайл Апп

Монголбанкны мэдээ мэдээллийг гар утсандаа цаг тухайд нь хүлээн авах боломжтой боллоо.

  • Санхүүгийн боловсролын апп

    Энэхүү аппликэйшн нь өөртөө Хуримтлал тооцоологч, Хадгалагч, Зээл тооцоологч, Mortgage, Төсөвлөгч зэрэг тооцоолууруудыг багтаасан.