Монголбанк

Буцах

Үндэсний төлбөрийн системийн зөвлөл

Монгол Улсын “Үндэсний төлбөрийн системийн тухай хууль”-ийн 9 дүгээр зүйлд “Монголбанк Үндэсний төлбөрийн системийн зөвлөлийг байгуулна” гэж заасны дагуу Үндэсний төлбөрийн системийн зөвлөлийг 2018 оны 10 дугаар сарын 29-ний өдөр Монголбанкны Ерөнхийлөгчийн шийдвэрээр үүсгэн байгуулсан.

Үндэсний төлбөрийн системийн тухай хууль батлагдахаас өмнө Монголбанк, Сангийн яам, Санхүүгийн зохицуулах хороо хамтран 2008 онд “Төлбөр тооцооны үндэсний зөвлөл”-ийг байгуулан, төлбөрийн системийн оролцогчдыг хамруулан ажиллаж байсан.

Үндэсний төлбөрийн системийн зөвлөл нь үндэсний төлбөрийн системийн үйл ажиллагааны болон техникийн стандартыг тогтоох, төлбөрийн болон үнэт цаасны клиринг, төлбөр тооцоо, төлбөрийнн үйлчилгээнд нөлөөлж болзошгүй бусад асуудлыг зохицуулах, хянах талаар зөвлөмж гаргах чиг үүрэг бүхий орон тооны бус, хараат бус зөвлөл юм.

Зөвлөлийн үйл ажиллагааны үндсэн хэлбэр нь Үндэсний төлбөрийн системийн зөвлөлийн хурал байх бөгөөд хурлыг жил бүр зарлан хуралдуулна.

Үндэсний төлбөрийн системийн зөвлөлийн гишүүд:

  • Монголбанк;
  • Банкууд;
  • Сангийн яамны Төрийн сангийн газар;
  • Санхүүгийн зохицуулах хороо;
  • Харилцаа холбооны зохицуулах хороо;
  • Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газар;
  • Хөрөнгийн бирж;
  • Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төв;
  • Арилжааны төлбөр тооцоо ХХК;
  • Монголын банкны холбоо;
  • Монголын банк бус санхүүгийн байгууллагуудын холбоо;
  • Монголын үнэт цаасны арилжаа эрхлэгчдийн холбоо;
  • Төлбөрийн системийн бусад оролцогч, операторын төлөөлөл.

Монголбанк Мобайл Апп

Монголбанкны мэдээ мэдээллийг гар утсандаа цаг тухайд нь хүлээн авах боломжтой боллоо.

  • Санхүүгийн боловсролын апп

    Энэхүү аппликэйшн нь өөртөө Хуримтлал тооцоологч, Хадгалагч, Зээл тооцоологч, Mortgage, Төсөвлөгч зэрэг тооцоолууруудыг багтаасан.