Буцах

Гадаад валютын улсын нөөцийг эзэмшиж, удирдах

  • Монголбанк эзэмшин, удирдаж байгаа гадаад валютын улсын нөөцийн гадаад төлбөрийг түргэн гүйцэтгэх чадвар, найдвартай байдлыг хангах үүрэгтэй. Зөвхөн эдгээр үүрэг бүрэн биелсэн нөхцөлд гадаад валютын улсын нөөцийг ашиглан санхүүгийн зах зээл дээр арилжаалагдах хэрэгсэлд хөрөнгө оруулалт хийх замаар орлогыг нэмэгдүүлэх үйл ажиллагаа явуулж болно.
  • Монголбанкин дахь гадаад валютын улсын нөөц дараахь төрлийн активаас бүрдэнэ:
    • 1/ гадаад орны банк, санхүүгийн байгууллагад хадгалж байгаа мөнгөжсөн алт;
    • 2/ бэлэн ба бэлэн бус хэлбэрээр байгаа чөлөөтэй хөрвөдөг гадаад валют;
    • 3/ чөлөөтэй хөрвөдөг гадаад валютаар чөлөөтэй төлөгдөх вексель;
    • 4/гадаад орны Засгийн газар, төв банк, олон улсын санхүүгийн байгууллагаас гаргасан буюу баталгаажуулсан чөлөөтэй хөрвөдөг гадаад валютаар нэрлэсэн,түүгээр төлөгдөх бүх төрлийн үнэт цаас;
    • 5/ олон улсын хэмжээнд гадаад валютын нөөцөд тооцогдох бусад актив.
  • Монголбанк гадаад валютын улсын нөөцийг удирдахдаа энэ зүйлийн 2 дахь хэсэгт заасан гадаад валютын нөөцийн бүрэлдэхүүн хэсгийг харилцан чөлөөтэй хөрвүүлэх,худалдах,худалдан авах үйл ажиллагаа явуулж болно.
  • Монголбанк чөлөөтэй хөрвөдөг гадаад валют, түүнтэй адилтгах хэрэгслийг төгрөгөөр худалдах,худалдаж авахдаа төгрөгийн тогтвортой байдлыг хангана.
  • Гадаад валютын улсын нөөц нь Улсын Их Хурлаас тогтоосон доод хэмжээнээс багассан эсхүл гадаад валютын бодлогыг хэрэгжүүлэх болон улсын гадаад төлбөр тооцоог шуурхай явуулах боломж алдагдсаныг Монголбанк тодорхойлсон нөхцөлд Монголбанк Засгийн газартай хамтран холбогдох арга хэмжээ авна.

/ Төв банкны тухай хуулийн 21-р зүйл /

Монголбанк Мобайл Апп

Монголбанкны мэдээ мэдээллийг гар утсандаа цаг тухайд нь хүлээн авах боломжтой боллоо.

  • Санхүүгийн боловсролын апп

    Энэхүү аппликэйшн нь өөртөө Хуримтлал тооцоологч, Хадгалагч, Зээл тооцоологч, Mortgage, Төсөвлөгч зэрэг тооцоолууруудыг багтаасан.