Буцах

Мөнгөний бодлогыг боловсруулж,хэрэгжүүлэх

  1. Монголбанк төрийн мөнгөний бодлогыг боловсруулж,хэрэгжүүлнэ.
  2. Монголбанк дараагийн жилд баримтлах төрийн мөнгөний бодлогыг боловсруулж, жил бүрийн 1О дугаар сарын 1-ний дотор Улсын Их Хуралд өргөн барих бөгөөд түүнд дараахь асуудлыг тусгасан байна:
    • Тайлант оны төрийн мөнгөний бодлогын хэрэгжилтийн явц, санхүүгийн зах зээлийн байдал, түүнд нөлөөлсөн хүчин зүйл, шалтгааныг тайлбарласан дүгнэлт;
    • Монголбанкнаас дараагийн жилд баримтлах мөнгөний бодлогын зорилт, мөнгөний бодлогод нөлөөлж болох төгрөгийн ханшийн өөрчлөгдөх хандлага, санхүүгийн зах зээлд нөлөөлж болох хүчин зүйлсийн талаархи төсөөлөл."

/ Төв банкны тухай хуулийн 10-р зүйл /

Монголбанк Мобайл Апп

Монголбанкны мэдээ мэдээллийг гар утсандаа цаг тухайд нь хүлээн авах боломжтой боллоо.

  • Санхүүгийн боловсролын апп

    Энэхүү аппликэйшн нь өөртөө Хуримтлал тооцоологч, Хадгалагч, Зээл тооцоологч, Mortgage, Төсөвлөгч зэрэг тооцоолууруудыг багтаасан.