A-
A
A+

“Банкир-2024” банк хоорондын Дартсын аварга шалгаруулах тэмцээн боллоо

2024-05-22 13:00 | BOM100

Монгол Улсад орчин цагийн банкны тогтолцоо үүсэж бэхэжсэний 100 жилийн ойн хүрээнд зохион байгуулагдсан Банк хоорондын Дартсын аварга шалгаруулах тэмцээн 5-р сарын 17-ны өдөр Midway event center-т  зохион байгуулагдлаа.

Тус тэмцээнд эрэгтэй, эмэгтэй ганцаарчилсан болон багийн төрөлд 11 банкны 16 багийн нийт 142 тамирчин цэц мэргэнээ сорин өрсөлдөж, дараах аваргууд тодруулав.

Монгол Улсад банкны тогтолцоо үүсэж бэхэжсэний 100 жилийн ойн тэмцээний үүрд хадгалагдах цом болон шилжин явах цом нийлбэр дүнгээр Хаан банкны баг, тамирчдад хадгалагдах боллоо.

Багийн төрөл:

Хүрэл медаль: Төрийн банк

Мөнгөн медаль: Хас банк

Алтан медаль: Хаан банк

Эрэгтэй ганцаарчилсан төрөл:

Хүрэл медаль: Н.Хонгор /Төрийн банк/

Мөнгөн медаль: С.Мөнхбаяр /Төрийн банк/

Алтан медаль: Т.Наранжаргал /Хаан банк/

Эмэгтэй ганцаарчилсан төрөл:

Хүрэл медаль: Ц.Лхагва /Хаан банк/

Мөнгөн медаль: Д.Майцэцэг /Тээвэр хөгжлийн банк/

Алтан медаль: Б.Дарьцэцэг /Монголбанк/