A-
A
A+

“Банкир-2024” банк хоорондын сагсан бөмбөгийн аварга шалгаруулах тэмцээн боллоо

2024-05-13 15:22 | BOM100

Монгол Улсад банкны тогтолцоо үүсэж, бэхэжсэний 100 жилийн ойн хүрээнд банкны салбарын ажилчдын дунд сагсан бөмбөгийн аварга шалгаруулах тэмцээн зохион байгуулагдлаа.

Банк хоорондын сагсан бөмбөгийн аварга шалгаруулах тэмцээний хувьд 28 дахь жилдээ уламжлал болон зохион байгуулагдаж буй бөгөөд жилээс жилд тус тэмцээний өрсөлдөөн, хамрах хүрээ нэмэгдсээр буй билээ.

Тавдугаар сарын 8-наас 12-ны өдрүүдэд 4 өдрийн турш үргэлжилсэн тэмцээний шилдгүүдээр дараах баг, тамирчид тодров. 

Эмэгтэй: 

Тусгай байр: Хас банк 

Хүрэл медаль: Худалдаа Хөгжлийн Банк 

Мөнгөн медаль: Хаан банк 

Алтан медаль: Төрийн банк 

Эрэгтэй

Тусгай байр: Капитрон банк

Хүрэл медаль: ХААН банк 

Мөнгөн медаль: Төрийн банк 

Алтан медаль: Монголбанк

Эмэгтэй үнэ цэнтэй тоглогч: Төрийн банк М.Булбул

Эрэгтэй үнэ цэнтэй тоглогч: Монголбанк Х.Эрдэнэ-Очир

Монгол Улсад банкны тогтолцоо үүсэж бэхэжсэний 100 жилийн ойн тэмцээний үүрд хадгалагдах цом: Төрийн банк 

"Банкир-2024" Шилжин явах цом: Төрийн банк