A-
A
A+

“Банкир-2024” цахим спортын тэмцээний шилдгүүд тодорлоо

2024-05-13 16:00 | BOM100

Монгол Улсад банкны тогтолцоо үүсэж, бэхэжсэний 100 жилийн ойг тохиолдуулан Монголын банк, санхүүгийн системд үйл ажиллагаа явуулж буй банкнуудын дунд “Банкир-2024” цахим спортын аварга шалгаруулах тэмцээн 5 дугаар сарын 9-нөөс 12-ны өдрүүдэд зохион байгуулагдлаа. Жил бүр уламжлал болон зохион байгуулагддаг тус тэмцээнийг энэ удаад ХААН банк зохион байгуулсан бөгөөд тэмцээнд 9 банкны нийт 136 ажилтан, алба хаагч “Counter Strike-2”, “Dota-2”, “PubG mobile” төрлүүдээр өрсөлдөж, шилдгүүдээ тодруулав.

Шагнал гардуулах ёслолд Монголбанк, Монголын Банкны холбоо, ХААН банк болон бусад арилжааны банкны удирдлагууд оролцож, шилдгүүдэд медаль, өргөмжлөл, мөнгөн шагналыг гардууллаа.

Counter Strike 2.0 төрөлд:

Тусгай байр: Хас банк

Хүрэл медаль: M банк

Мөнгөн медаль: Богд банк 

Алтан медаль: Хаан банк

Dota 2 төрөлд:

Тусгай байр: Голомт банк 

Хүрэл медаль: M банк

Мөнгөн медаль: Худалдаа Хөгжлийн Банк 

Алтан медаль: Хаан банк

PubG mobile төрөлд:

Тусгай байр: Богд банк

Хүрэл медаль: Хаан банк

Мөнгөн медаль:  Хас банк

Алтан медаль: Голомт банк

Мөн дээрх төрлүүдэд MVP болон үнэ цэнтэй тоглогчдыг тодруулж, шагнал гардууллаа.

Түүнчлэн банкны салбарын цахим спортын аварга шалгаруулах 3 төрлийн тэмцээний нийлбэр дүнгээр аваргын алтан цомын эзнээр ХААН банкны хамт олон, баг тамирчид шалгарав.